П.Анужин: “Үдийн хоол“-ны 1500 төгрөгөөр өдрийн хоолны өл залгадаг хүүхдүүд зөндөө байна П.Анужин: “Үдийн хоол“-ны 1500 төгрөгөөр өдрийн хоолны өл залгадаг хүүхдүүд зөндөө байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 25, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

П.Анужин: “Үдийн хоол“-ны 1500 төгрөгөөр өдрийн хоолны өл залгадаг хүүхдүүд зөндөө байна

2023 оны 10 сарын 20

Arslan.mn

Чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар хүүхэд хамгааллын хуулийн төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авч байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн П.Анужин "Гурван жилийн өмнө сурагчдын "Үдийн цай" 900 төгрөг байсныг бид 1500 төгрөг болгож нэмэгдүүлээд, "Үдийн хоол" болгосон юм. Тухайн үед хуулиндаа жил бүр тодорхой хэмжээгээр төсвийг нь нэмээд явахаар тусгасан. Харамсалтай нь өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг нэмэгдсэнгүй. Өнөөдөр 1500 төгрөгөөр юу авч идэх вэ, бодоод үз дээ?

Хоолны асуудал мэт боловч монгол хүний ирээдүйн эрүүл мэндийн үндэс, суурийг яриад байгаа юм. Бид зам, бүтээн байгуулалт, уул уурай ярьж байна. Ирээдүйд үүнийг чинь хэн хэрэглэх юм бэ. Хэний төлөө энэ бүтээн байгуулалтыг хийж байгаа юм. Үүнийг чинь хэрэглэх эрүүл монгол хүн өсөж, торниж байна уу?

Энэ 1500 төгрөгийг нэмэгдүүлэх гарц байхгүй юм уу? БШУЯ-аас төсвийг нь нэмээд ороод ирэхээр Сангийн яам нь яагаад дандаа үл тоож хасдгийг би асуумаар байна.

Энэ 1500 төгрөгөөр хүүхэд 35%-ийн калори авдаг гэх судалгаа бий. Хэдийгээр 35%-ийн калорийг хүүхдүүд гэртээ авах ёстой гэж байгаа ч энүүгээр өдрийн хоолны өл залгадаг хүүхдүүд зөндөө байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
652013
0 эможи

e
2023-10-20 13:34
huuhduudiig urgelj yalgadagaa hezee bolih ve tanai zasgiin gazar ulsiin surguuli in bagtahgui huviin surguulid uguhuur hoolnii mungu uguhgui ingej boldog ymuu
keyboard_arrow_up