Х.Булгантуяа: Энэ нийгэм хүүхэд бүү хэл насанд хүрсэн хүнд ч ээлгүй
2023 оны 10 сарын 20
Чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар хүүхэд хамгааллын хуулийн төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авч байна.
Энэ үеэр Б.Энх-Амгалан гишүүний "Манай нийгэм хүүхдэд ээлтэй юү гэдгийг бодох хэрэгтэй" гэсэн асуултын хариултад ХНХ-ын сайд Х.Булгантуяа "Энэ нийгэм хүүхэд бүү хэл насанд хүрсэн хүнд ч ээлгүй байна. Энэ хуулийн төсөл нь урьдчилан сэргийлэх чиглэлийнх. Боловсролын салбарынхан 4-8 цаг л байгаа. Бусад цагт гэртээ байдаг. Тэгэхээр гэр бүлтэйгээ байх хугацаандаа боловсордог тул үүнийг ч судлах ёстой гэдгийг судлаач, эрдэмтэд хэлдэг. Дэлгэцийн хамааралтай байгаа нь ч гэр бүлтэйгээ холбоотой." гэв.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
652017
1 эможи
Зочин
2023-10-22 15:05
Songuuli dohood hairtai bolood irsenuu ulnii maniusdaa. Estoi mai shuu.
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: