Н.Учрал: EKIDS вэб хуудас ажиллаж, хүүхдэд сөрөг нөлөө үзүүлж буй контентуудад хариу арга хэмжээг авдаг Н.Учрал: EKIDS вэб хуудас ажиллаж, хүүхдэд сөрөг нөлөө үзүүлж буй контентуудад хариу арга хэмжээг авдаг
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 23, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Н.Учрал: EKIDS вэб хуудас ажиллаж, хүүхдэд сөрөг нөлөө үзүүлж буй контентуудад хариу арга хэмжээг авдаг

2023 оны 10 сарын 20

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.10.20/ хуралдаанаар "Хүүхэд хамгааллын хуулийн шинэчилсэн найруулгын төсөл"-ийг хэлэлцэж байна.

Энэ үеэр ЦХХХ-ы сайд Н.Учрал, "Харилцаа холбооны зохицуулах хорооноос өргөн нэвтрүүлгийн телевизүүдэд тавигдах шаардлагыг баталсан байдаг. Тэрхүү шаардлагад тулгуурлан насанд хүрэгчдэд зориулсан контентийг үзэх болон хүүхдэд сөрөг нөлөө үзүүлэх мэдээ, мэдээллээс хамгаалж, байнгын хяналт тавьдаг. Энэ хяналтаар насанд хүрэгчдийн контентоос урьдчилан сэргийлэх зорилгоор IPTV интернетийн үйлчилгээ эрхэлж буй байгууллагуудад эцэг эхийн хяналтын тохиргооны функцийг идэвхжүүлж хяналт тавьж байгаа. Эцэг эхчүүд мөн төдийлөн ойлголтгүй байна.

“Хар жагсаалт” гэсэн вэб хуудсыг ашиглаад DNN системээр Монгол Улсын нутаг дэвсгэрээс хүүхдэд сөрөг нөлөө үзүүлэх видео сайт руу хандах хандалтыг хязгаарлах боломжтой. Мөн EKIDS вэб хуудас ажиллаж, хүүхдэд сөрөг нөлөө үзүүлж буй контентуудад хариу арга хэмжээг авч байгаа ч EKIDS системд хандаж буй хандлага маш бага байна. Иймд бид "Имонголиа" системд хүүхэд таниулах тохиргоог нэмсэн" гэлээ.

ШУУД:

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
652020
0 эможи

keyboard_arrow_up