Т.ДОРЖХАНД: Ипотекийн зээлийн санхүүжилтийг Төвбанк нь хийдэг улс манайхаас өөр байхгүй Т.ДОРЖХАНД: Ипотекийн зээлийн санхүүжилтийг Төвбанк нь хийдэг улс манайхаас өөр байхгүй
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 24, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Т.ДОРЖХАНД: Ипотекийн зээлийн санхүүжилтийг Төвбанк нь хийдэг улс манайхаас өөр байхгүй

2023 оны 11 сарын 02

Arslan.mn

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар 2024 оны төсвийн тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийг хэлэлцэж байна. 

УИХ-ын гишүүн Т.Доржханд:  Төсөв тэлсэн ийм үед мөнгө хэвлэж, цалин тэтгэвэр нэмэхэд бодит орлого өсөхгүй. Эргээд эдийн засгаа чирнэ. Монгол Улс дөрвөн төсөвтэй байсныг давтаж болохгүй. Монголбанкаа нэг яам шиг болгосон. Засгийн газар яаралтай ипотекийн зээлийг авах хэрэгтэй. Сангийн яам авахгүй юм уу. Яг аль яам авна гэдгээ тодорхой болгох хэрэгтэй байна. Монголбанкин дээр дөрвөн жил цоожилсон. Дэлхийд ипотек өгдөг төв банк гэж байхгүй. 

Сангийн сайд Б.Жавхлан: НОСК шиг байгууллага байгуулж таарах байх. Барилга, хот байгуулалтын яам, Сангийн яам хоёрын нэг нь оролцоотой хяналт тавьдаг байдлаар явна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
652448
0 эможи

keyboard_arrow_up