Төсвийн байнгын хороо НӨАТ-ын буцаалтын 5 хувийн талаар гаргасан дүгнэлтээ танилцуулна
2023 оны 11 сарын 07
Өнөөдөр /2023.11.07/ Төсвийн байнгын хороо хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцэнэ. Үүнд
- Монгол Улсын 2024 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2023.09.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг/
- Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2023.09.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
- Монгол Улсын 2024 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар 2023.09.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/
- Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2023.10.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
- Нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтын 2 хувийг 5 хувь болгон нэмэгдүүлэх асуудлыг судалж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлт
- Байнгын хорооны тогтоолын төсөл /Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүнд нэр дэвших тухай хүсэлтийн загвар батлах тухай/
- Байнгын хорооны тогтоолын төсөл /Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголын тов, сонсгол даргалагчийг тогтоох тухай зэрэг асуудлууд багтжээ.
Үүнээс онцлох асуудал бол НӨАТ-ын буцаан олголтын хоёр хувийг таван хувь болгон өөрчлөхөд иргэдийн саналыг авч, дүгнэлтээ танилцуулах гэж байгаа явдал юм. Тодруулбал, энэ асуулгад 104 мянган иргэн дэмжиж буйгаа илэрхийлж саналаа өгөөд буй. Цаашлаад төсвийн байнгын хорооны саналд үндэслэж УИХ-аар уг асуудлыг хэлэлцэнэ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
652563
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: