Ш.Адьшаа: УИХ төсөв хэлэлцэж, улс төрчид ХАЛУУН ХАЙР ЗАРЛАЖ байна
2023 оны 11 сарын 09
УИХ-ын гишүүн Ш.Адьшаа "УИХ төсөв хэлэлцэж, улс төрчид халуун хайр зарлаж байна. Цаг уурын гамшигт үзэгдлээс болж олон хүний амь нас эрсэдсэнд гүнээ харамсч байна. 2024 оны төсөв хэлэлцэж байгаа. Үүнд эдийн засгийн голлох салбар болсон малчдын эдийн засгийн хөшүүргээр дамжуулж хөдөө орон нутагт ажиллах нөхцөлийг сайжруулах талаар нэг ч хөрөнгө тавьсангүй. Бид 70 сая малтай гэж сайрхаж ярьдаг. Малчдыг эдийн засгийн бодлогоор дэмжиж тогтолцооны өөрчлөлт хийх цаг болсон. Малчид байхгүй бол хэдэн жилийн дараа гаднаас ажиллах хүч авах уу. Малчдаа, залуусаа орон нутагт ажилла гэж уриа лоозон яриад ямар ч үр дүнгүй болсон. Байгаль цаг уурын өөрчлөлтийн улмаас малчдын асуудал хүнд байна." гэв.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
652656
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: