УИХ: Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
2023 оны 11 сарын 10
УИХ-ын чуулган өнөөдөр хуралдана. Хуралдаанаар Гэрийн тэжээмэл амьтны тухай хуулийн төсөл, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэнэ.
Түүнчлэн өчигдөр чуулганы хуралдаанаар хэлэлцэж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн Монгол Улсын 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг батлах магадлалтай.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
652682
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: