Б.Пүрэвдорж: Хурал чуулганаар хөгждөг байсан бол Монгол Улс дэлхийд хөгжлөөрөө тэргүүлэхээр боллоо Б.Пүрэвдорж: Хурал чуулганаар хөгждөг байсан бол Монгол Улс дэлхийд хөгжлөөрөө тэргүүлэхээр боллоо
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 22, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Б.Пүрэвдорж: Хурал чуулганаар хөгждөг байсан бол Монгол Улс дэлхийд хөгжлөөрөө тэргүүлэхээр боллоо

2023 оны 11 сарын 10

Arslan.mn

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Өнөөдрийн /2023.11.10/ хуралдааны эхэнд гишүүд байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "Эрх баригчид барьцаалагдсан байдлаасаа болж хулгайн хариуцлага тооцохгүй байгааг иргэд сануулж байна. ХЗДХ-ийн сайд аа, УИХ-ын дарга аа чуулганы нэгдсэн хуралдаанаар хулгайн асуудлыг ярихгүй юм уу.

Одоо ЖДҮ-ийнхэн ордонд чуулж байна. ЖДҮ-ийнхэн хулгайн мөнгөний талаар юу ч ярихгүй байна. Яамны мөнгөөр баахан хурал цуглаан хийдэг. Ийм л замбараагүй байна.

Он гарснаас хойш Төрийн ордны их танхимд 100 гаруй чуулган уулзалт зохион байгуулсан. Хурал чуулганаар хөгждөг байсан бол Монгол Улс дэлхийд хөгжлөөрөө тэргүүлэхээр боллоо.

Хурал ихэдвэл ажил муудсаных гэдэг. Хөгжлийн банк, нүүрсний хулгай, оффтэйк гэрээ, төмөр замын хулгай, боловсролын зээлийн сан, ногоон автобус гээд ийм замбараагүй. Энэ хулгайн хэргүүдэд хариуцлага тооцохгүй бол ард иргэд аюул боллоо. Ардын намыг үнсэн товорго болгох гэж байна. Тиймээс хариуцлага тооцох асуудлыг зайлшгүй хэлэлцэх хэрэгтэй. Баасан гаригт баахан л сонин юм хэлэлцэх юм. Та бүхнээс шаардаж байна." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
652686
0 эможи

Хүн
2023-11-10 11:05
Худалчууд их болжээ сонгууль ойртож байгаа юм байхдаа.
keyboard_arrow_up