Б.Баттөмөр: Монголын ард түмний 42.5 хувь нь ядуу байгаа. Ийм ядууралтай ардчилсан улс гэж дэлхийд байхгүй
2023 оны 11 сарын 10
УИХ 2024 оны төсвийн төслийг хэлэлцэж батлагдах шатандаа ороод байна. Төсвийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Б.Баттөмөр "ДНБ 74 их наяд болж өссөн. Эдийн засгийн өсөлт долоо, инфляц 8.5 хувьтай байна. Цаашдаа төсвийн орлогыг нэмэгдүүлэх шаардлагатай. Төсвийн орлогыг нэмэгдүүлэх боломж их бий. Төсвийн зардлагыг ард иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулах чиглэлд зарцуулах ёстой. Монголын ард түмний 42.5 хувь нь ядуу байгаа. Ийм ядууралтай ардчилсан улс гэж дэлхийд байхгүй. Авлигаас шалтгаалсан хөгжлийн алдагдсан боломж асар их. Үүнийг төсөвт төвлөрүүлэх ёстой" гэв.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
2
652687
2 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: