Д.Одбаярыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс ЧӨЛӨӨЛЛӨӨ Д.Одбаярыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс ЧӨЛӨӨЛЛӨӨ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 24, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Д.Одбаярыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс ЧӨЛӨӨЛЛӨӨ

2023 оны 11 сарын 16

Arslan.mn

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон Д.Одбаяр, Н.Чинбат нарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөллөө.

Д.Одбаяр 2016 оны 11 дүгээр сараас Улсын Их Хурлаас нэр дэвшин Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдсон. Улмаар 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдрөөс Үндсэн хуулийн цэцийн даргаар сонгогдон 2019 оны 12 дугаар сарыг хүртэл ажиллаж байв.

Цэцийн даргаар ажиллаж байх хугацаандаа тэрбээр гадаад улсад онгоцны үйлчлэгч бүсгүйн биед хүрч, зүй бус үйлдэл гаргасан асуудалд холбогдсон. Улмаар албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасныг Үндсэн хуулийн цэцийн нийт гишүүд хэлэлцэж албан тушаалаас нь огцруулсан юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
652798
1 эможи

Зангараг
2023-11-18 01:54
Монгол улсын нэр төрийг гадаадад унагаасан түүнийг төр шийтгэхгүй бол түмэн олон барьж аваад амь тавьтал нь зодох ажаамуу.
Зочин
2023-11-16 15:50
болждээ
keyboard_arrow_up