“Цалинтай ээж“-ийн 50,000 төгрөгийг нэмэх саналыг 102,000 гаруй иргэн дэмжсэнээр УИХ-аар шийдвэрлүүлэх боломж нээгдэв “Цалинтай ээж“-ийн 50,000 төгрөгийг нэмэх саналыг 102,000 гаруй иргэн дэмжсэнээр УИХ-аар шийдвэрлүүлэх боломж нээгдэв
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 24, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

“Цалинтай ээж“-ийн 50,000 төгрөгийг нэмэх саналыг 102,000 гаруй иргэн дэмжсэнээр УИХ-аар шийдвэрлүүлэх боломж нээгдэв

2023 оны 11 сарын 17

Arslan.mn

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 391 дүгээр зүйлийн 391.1 дэх хэсэгт заасны дагуу Улсын Их Хурлын албан ёсны программ хангамж “D-Parliament” платформын нийтийн өргөдөл хүлээн авах “D-Өргөдөл” системээр дамжуулан Раднаабазар овогтой Цэндсүрэн “Цалинтай ээж” гэж нэрлэж буй 50,000 төгрөгийг нэмэгдүүлэхийг дэмжих нийтийн өргөдөл санаачилсан.

2023 оны аравдугаар сарын 18-ны өдөр байршуулсан уг нийтийн өргөдлийг дэмжиж санал өгсөн иргэдийн тоо 2023 оны арваннэгдүгээр сарын 17-ны 11:00 цагийн байдлаар 102 мянга давлаа.

Монгол Улсын Их Хурлын тухай хуульд зааснаар D-Өргөдөл цахим системд иргэний гаргасан өргөдөл, санаачилга нь

  • 33,000 иргэний гарын үсэг буюу дэмжлэгийг авсан тохиолдолд тодорхой асуудлаар ажлын хэсэг байгуулах,
  • 70,000 иргэний гарын үсэг буюу дэмжлэгийг авсан тохиолдолд Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хяналт шалгалт явуулах,
  • 100,000 иргэний гарын үсэг буюу дэмжлэгийг авсан тохиолдолд Улсын Их Хурлаар шийдвэрлүүлэх боломжтой юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
652812
0 эможи

Зочин
2023-11-18 20:05
Халамжийн улс боллоо. Зүгээр сууж байгаад тэжээлгэх сэтгэхүйтэй эргүүнүүд
keyboard_arrow_up