НҮҮРСНИЙ ХЭРЭГ: Д.Бат-Эрдэнэ, А.Адъяасүрэн нарыг шалгаж дуусаад, хэргийг өөрсдөд нь танилцуулж байна
2023 оны 11 сарын 21
АТГ-аас нүүрсний гэх тодотголтой хэрэг 85 орчим хувьтай шүүх рүү шилжсэн талаар мэдээллээ.
Үүнд УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, ЭТТ ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын хэрэг багтаж буйг АТГ-ын хэвлэл мэдээллийн ажилтан Н.Тэмүүлэн онцоллоо.
Тэрээр өнөөдрийн байдлаар УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, А.Адъяасүрэн нарт холбогдох хэргийн мөрдөн байцаалт дууссан. Хэргийн холбогдогч нарт хэргийн материалыг танилцуулах ажиллагаа явагдаж байна. УИХ-ын гишүүн Н.Наранбаатарт холбогдох хэрэг одоогоор мөрдөн шалгах ажиллагаанд байна" гэсэн юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
652849
1 эможи
Зочин
2023-11-21 09:24
шоронд явуул
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: