Ж.Ганбаатар: Дизель болон АИ92 бензин дээр асуудал их байгаа. УУХҮЯ-наас асуудлыг цэгцлэхээр ажиллаж байна Ж.Ганбаатар: Дизель болон АИ92 бензин дээр асуудал их байгаа. УУХҮЯ-наас асуудлыг цэгцлэхээр ажиллаж байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 23, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Ж.Ганбаатар: Дизель болон АИ92 бензин дээр асуудал их байгаа. УУХҮЯ-наас асуудлыг цэгцлэхээр ажиллаж байна

2023 оны 11 сарын 24

Arslan.mn

УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар " Монгол улсын дизель түлшний нийт хэрэглээ сарын хамгийн ихдээ 92 мянган тонн, АИ92 52-53 мянган тонн байдаг.

ОХУ-ын Засгийн газар өнгөрсөн есдүгээр сарын 21-нд бензиний хориг олон улсад тавьсан. Хориг хоёр хоногийн өмнө л цуцлагдаж байна. Монголд тус хориг хязгаарлагдмал тавигдсан. Роснефть болоод Газпром гээд томоохон компаниудаар Монгол руу шатахуун экспортолж байгаа. Бусад жижиг компаниуд шатахуун экспортлох боломжгүй байна. Бид 21 хоног дотоодын бүх нөөцөө шавхсан. Хилээр нэг ч тонн шатахуун орж ирээгүй. Тус хоригийг ганцхан Монголд тавиагүй. Монгол Улсын хувьд энэ байдлаас гарахын тулд Хятадаас дизель импортолж байгаа.

АИ92-ийн хувьд байдал харьцангуй сайжрах түвшинтэй байгаа ч асуудал их байна. 

Баруун аймгуудаар дизель түлшгүй хүндэрсэн байсан бол хоёр хоногийн өмнөөс Боршоо, Цагааннуур боомтоор дизель түлш орж ирсэн. Уул уурхай хүнд үйлдвэрийн яам шатахууны асуудлыг цэгцлэхээр ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар бид Хятадаас 7,6 мянган тонн түлш импортлосон байна. Тус түлшээр уул уурхайн томоохон компаниудаа бид хангаж байгаа. " гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
652951
1 эможи

Зочин
2023-11-25 07:20
МАНгаруд ажил хийж чадахгүй, худлаа барууныхан дагаж навсагнаад оросуудын уур хүргэнээ
keyboard_arrow_up