Б.Энх-Амгалан: Сумын төвийн иргэд 2-3 өвөлжөө барьчихаад түүнийгээ түрээсэлж байна
2023 оны 11 сарын 24
УИХ-ын өнөөдрийн /2023.11.24/ чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан "Хуулийн төслийг дэмжиж байна. Бид баруун бүс дээр бэлчээрийн менежментийн асуудлаар хэлэлцүүлэг хийсэн. Залуу малчид нэг зүйл хэлж байна. Газрын нүдийг олоод буучихсан, усны эх дээр очоод буусан айл нар нүүхгүй байна. Тэнд малаа бэлчээх, услах зүйл хомс болоод байна. Тэдний мал улам өсөөд байдаг. Гэр бүл болсон хүмүүст хүндрэлтэй байна гэдэг. Сумын төвийнхөн 2-3 өвөлжөө барьчихаад түүнийгээ түрээсэлж байна. Ийм зүйл ярьж байна. Усалгаатай тариаланг мал аж ахуйтай хамтарч эрхлэхгүй бол болохгүй байна. Тэгэхгүй бол өвсний гарц муу байгаа үед малыг тарга тэвээр авахуулахад хүндрэлтэй байна" гэлээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
652955
0 эможи
зочин
2023-11-24 14:52
малын тоо толгойг ч гэсэн тогтоож өгөх хэрэгтэй, 1000-т, 200-т малчин зээг хэрэгүүй цол гцншинагаа больвол таарна. Чанаргүй, хүн бүлгүй байж баахан малтай бэлчээр талхлаад ямар хэрэг байна. хувийн өмчөө авч явж чадахгүй байж төрийн албан хаагчдаас төрөөс юм шаарддагаа больвол таарна.
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: