Нүүрсний сонсгол ирэх ДАВАА ГАРАГТ эхэлнэ
2023 оны 12 сарын 01
Нүүрсний сонсголыг арванхоёрдугаар сарын 4-ний өдөр буюу ирэх ДАВАА ГАРАГТ эхэлнэ.
Тодруулбал нүүрсний сонсголыг хоёр үе шаттай зохион байгуулах бөгөөд эхний сонсголыг арванхоёрдугаар сарын 4-8-ны өдөр, хоёр дахь сонсголыг аравхоёрдугаар сарын 18-22-ны өдөр зохион байгуулахаар тогтсон.
Тэгвэл өнөөдөр сонсголд оролцох гэрчүүдийн нэрсийг тогтоож, хэн хэнийг нүүрсний сонсголд гэрчээр дуудах вэ гэдэг тодорхой болгоно.
Олон нийтийн зүгээс УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, Эрдэнэс Тавантолгойн захирал асан Б.Ганхуяг нарын сонсголд оролцуулах ёстой гэж үзэж байгаа юм. Тэдний хувьд нүүрсний хэрэгт холбоотой эсэхийг нь шүүхээр дэнсэлж байгаа ч нүүрсний хулгайн хамгийн том оролцогчид бас гэрчүүд гэж олон нийт дүгнэж буй.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
653124
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: