Бямба гарагт УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан ЗАРЛАЖЭЭ
2023 оны 12 сарын 05
Нэгдсэн Үндэстний Байгууллагын /НҮБ/ Ерөнхий Ассамблейн тогтоолоор батлагдсан “Хүний эрхийн түгээмэл тунхаглал”-ын 75 жилийн ой 2023 оны арванхоёрдугаар сарын 10-ны өдөр тохионо.
УИХ-ын дарга Г.Занданшатар захирамж гаргаж, энэхүү ойд зориулсан хүндэтгэлийн хуралдааныг арванхоёрдугаар сарын 9-ний өдөр зарлан хуралдуулахаар болжээ.
Хүндэтгэлийн хуралдаан энэ долоо хоногийн Бямба гарагт Төрийн ордны "Их Хуралдай" танхимд 11:40 цагт эхлэх юм байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
653189
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: