“Нүүрсний хамгийн том хулгайн асуудал ярих үед Х.Баттулга, “Голомт”-ын Д.Баясгалан зэрэг нөхөд ирэхгүй байх вий дээ“ “Нүүрсний хамгийн том хулгайн асуудал ярих үед Х.Баттулга, “Голомт”-ын Д.Баясгалан зэрэг нөхөд ирэхгүй байх вий дээ“
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 27, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

“Нүүрсний хамгийн том хулгайн асуудал ярих үед Х.Баттулга, “Голомт”-ын Д.Баясгалан зэрэг нөхөд ирэхгүй байх вий дээ“

2023 оны 12 сарын 07

Arslan.mn

"Нүүрсний" нээлттэй сонсгол гурав дахь өдрөө үргэлжилсэн. Өчигдрийн сонсголоор "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн худалдан авах үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг компани тус бүрээр нь сонсож байгаа юм. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Т.Доржханд  "Энэ хүмүүс худалдан авах ажиллагааг явуулсан юм байна. Хэн гарын үсэг зурсан юм? Гарын үсэг зурсан хүн нь "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг биз дээ. Энэ хүнийг бүгд сонсгол оруулъя гэж ярьсан, гэрчээр дуудсан. Энэ хүн оролцъё гэж хүсэлтээ тавьж байгаа боловч шүүхийн шийдвэртэй учир оролцох боломжгүй гэсэн тайлбарыг өгсөн байна.

Давсгүй хоол амтгүй гэдэг шиг Б.Ганхуяг байхгүй бол энэ сонсгол үр дүнгүй шүү. Оролцуулах чиглэлээр нь түр хороо ажиллах ёстой. Нэг жилийн өмнө нээлттэй сонсгол хийсэн. Яг сонсголоос өмнө зарим нэг нөхөд өвчтэй, чөлөөтэй, гадагшаа явсан гээд зугтсан. Энэ нөхцөл байдал давтагдах вий дээ.

Эрдэнэс Тавантолгойтой холбоотой ялангуяа хамгийн том хулгай оптек гэрээтэй холбоотой асуудал ярих үед Б.Ганхуяг шиг Х.Баттулга, Голомтын гэдэг Баясгалан гэх мэт нөхөд ирэхгүй байх вий дээ. Хилийн хоригийг нь тавих хэрэгтэй" гэв. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
653252
0 эможи

keyboard_arrow_up