Монгол Улс Гэрийн тэжээвэр амьтны тухай хуультай боллоо Монгол Улс Гэрийн тэжээвэр амьтны тухай хуультай боллоо
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Монгол Улс Гэрийн тэжээвэр амьтны тухай хуультай боллоо

2023 оны 12 сарын 08

Arslan.mn

Нийтийн эрүүл мэндийг хамгаалах, гэрийн тэжээвэр амьтныг бүртгэх, асран хамгаалах, түр харах, үржүүлэх, хүчирхийллээс хамгаалах, эзэнгүй амьтны тоо толгойг бууруулахтай холбоотой харилцааг зохицуулах Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төслийг өнөөдөр УИХ-ын чуулганы хуралдаанаар эцэслэн баталлаа. Ийнхүү Монгол Улс Гэрийн тэжээвэр амьтны тухай хуультай болж байна.

Ингэснээр иргэд гэрийн тэжээвэр амьтны асран хамгаалагчийн эрх, үүрэгтэй болов. Тухайлбал:

  • Хуульд асран хамгаалагч нь 18 насанд хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай,
  • Гэрийн тэжээвэр амьтныг хоол, орон байраар хангах, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд хамруулах орлогын эх үүсвэртэй байх, нохой муурын асран хамгаалагчийн сургалтад хамрагдсан байх,
  • Олон нийтийн газар гэрийн тэжээвэр амьтантай зорчихдоо тухайн амьтны төрөл, биеийн хэмжээнд тохирсон хүзүүвч, хошуувч, цүнх, хөтөлгөө зэрэг зориулалтын хэрэгсэлтэй авч явах,
  • Өөрийн гэрийн тэжээвэр амьтны үр төлийг асран хамгаалалтад авах зэрэг үүрэг хүлээнэ.

Мөн:

  • Бусдын эрхийг зөрчихгүйгээр гэрийн тэжээвэр амьтныг асран хамгаалах,
  • Гэрийн тэжээвэр амьтан тэжээснийхээ төлөө аливаа ялгаварлан гадуурхалт, хүчирхийллээс ангид байх,
  • Хуульд заасны дагуу олон нийтийн газар, орон сууцны орчны газар, гудамж, талбайд гэрийн тэжээвэр амьтантай чөлөөтэй зорчих,
  • Гэрийн тэжээвэр амьтны амь нас, эрүүл мэндэд бусдын учруулсан гэм хорыг арилгуулахаар шаардах зэрэг эрхтэй болж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
653298
0 эможи

keyboard_arrow_up