Г.Занданшатар: 5-р цахилгаан станц, Тавантолгойн станц яасан, Б.Чойжилсүрэн сайд аа.  Гал унтраах байдлаар ажилладгаа боль! Г.Занданшатар: 5-р цахилгаан станц, Тавантолгойн станц яасан, Б.Чойжилсүрэн сайд аа. Гал унтраах байдлаар ажилладгаа боль!
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Г.Занданшатар: 5-р цахилгаан станц, Тавантолгойн станц яасан, Б.Чойжилсүрэн сайд аа. Гал унтраах байдлаар ажилладгаа боль!

2023 оны 12 сарын 14

Arslan.mn

УИХ-ын намрын нэгдсэн чуулганы хуралдаан Төрийн ордонд болж байна. 

Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар "Засгийн газрын сайд нар гал унтраах байдлаар ажилладгаа болих хэрэгтэй. Тавдугаар цахилгаан станц, Тавантолгойн цахилгаан станц яасан бэ Б.Чойжилсүрэн сайд аа. Өнгөрсөн 20 жил ярьж байна. Эрчим хүчний асуудал өнөө маргаашгүй юм ярьж байдаг. Эрсдэлийг бууруулах менежменттэй байх нь чухал. Цаад газраас шатахууныг чөлөөтэй нийлүүлж байгаа. Гол нь тээвэр ложистикийн саатал, дайн байлдааны нөхцөл, дотооддоо зохиомол хомсдол үүсгэж байна. Гадаадын зарим компаниуд асар ихээр дизель түлш нөөцөлж, зохиомол хомсдол үүсгэж байгаа гэх мэдээлэл бий.

Хүмүүсийг цочирдуулж, бүх приус машин банкаа дүүргэхэд 10 сая литр шатахуун шууд дутагдана. Ийм эрсдлийн төлөвлөгөө байхгүй.

Шатахууны нөөцтэй болох хэрэгтэй. Аль дээр НИК-ийн нөөцийн савыг төмрийн хогонд гадаадад зарчихсан. Улсын стратегийн нөөцтэй байх хэрэгтэй. Энийг Засгийн газар, Монголбанкнаас ярьж санхүүжүүлэх хэрэгтэй. Баруун, зүүн бүсэд шатахууны нөөцтэй байсан. Үнэ тогтворжуулах тухай хуулийг баталж өгсөн. Газрын тосны үйлдвэр яасан. Үл үзэгдэгч хүчийг хэн гэдгийг нь мэдэж байгаа шүү дээ. Шийдвэртэй арга хэмжээг авч ажиллах хэрэгтэй. " гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
2
ouch an post
confuse an post
angry an post
1
653442
4 эможи

Zochin
2023-12-15 23:47
Zailuulaachee
Дэлээ
2023-12-15 17:33
Оюу Толгой таван толгойн станцыг барих ТЭЗҮ гаргаж зарим ажлуудаа эхэлчихээд явж байхад Даваасүрэн сайд бид өөрсөдөө барьна гээд зогсоож байсан нь саяхан мэт боловч 4 жил өнгөрчээ. Юу ч барьсангүй баахан мөнгө л гадаадад тогны мөнгө гэж төллөө. Ийм хорон санаатан манайд их байх юм даа.
Зочин
2023-12-15 07:14
Намл хандив өгсөн хулгайч нар сайд болоод сайд болохоороо өгсөн хандиваа төсвөөс шааж шархаа нөхөх замаар яваад байхаар энэ улс яаж урагшлах вэ МАН АН хоёр
Ddavaa
2023-12-14 16:24
Ene darga neg dish ee Yuun 20 jil ve? Choijilsuren said bolohod 2 jil boloogui baigaa bis dee Dulaanii tsahilgaan stantsiin hedii hugatsaand barih bolomjtoig zuvlehuud sudlaad held ugeech
Зол
2023-12-14 15:44
Наад хэдэн сайд нараа мэргэшсэн хүн тавиачээ бизнес хийдэг хэдэн шуналын тулам мөнгөнөөс өөр юм бодохоо байсан хачин ацнууд тавих юм
keyboard_arrow_up