А.Адъяасүрэн: С зөвшөөрлийн асуудал, банкны хуулгыг маань “нүүрсний хулгай“ болгож байна А.Адъяасүрэн: С зөвшөөрлийн асуудал, банкны хуулгыг маань “нүүрсний хулгай“ болгож байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

А.Адъяасүрэн: С зөвшөөрлийн асуудал, банкны хуулгыг маань “нүүрсний хулгай“ болгож байна

2023 оны 12 сарын 18

Arslan.mnХянан шалгах түр хорооноос зарласан нүүрсний хоёр дахь сонсгол Төрийн ордонд эхний өдрөө үргэлжилж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн дараах тайлбарыг өглөө. 

Тэрбээр хэлэхдээ : Би улс төрд орохоосоо өмнө төрийн өндөр алба хашиж байгаагүй. Миний бие 1999 оноос хойш зам тээврийн салбарт үйл ажиллагаа явуулж, жолооны сургалт, авто тээврийн бизнес явуулж, Монгол Улсад 40 мянга орчим жолооч бэлтгэсэн. 2000 мэргэжилтэн, ажилтан бэлтгэсэн. Жолоочдод маань ажлын байр хэрэгтэй байсан тул тээврийн салбарт орсон. 2016 оноос хойш тээврийн салбарт орж ажилласан. Монголын эдийн засгийг нуруундаа үүрч яваа 400 гаруй тээврийн компани байлаа. Хамгийн оргил үедээ 17 мянган жолооч ажиллаж байсан.

Харин нүүрсний дуулиан жилийн өмнөөс гарсан. Надтай холбоотой хэрэг гурван жилийн өмнөөс буюу гишүүн болохоос өмнө наалдсан. С зөвшөөрлийн хэрэг маань нүүрсний хэрэг болж хувирлаа. Зээлийн гэрээг нүүрсний хэрэг болгоод энд өнөөдөр асуугдаад сууж байна. Өнөөдөржин жолоочдыг бөлтгөнүүлээд суулгаж байна. Нүүрс тээврийн компани нүүрсний үнэд оролцох боломжгүй. Бид А-Б цэгт буулгадаг л хүмүүс. хүргэлтийн ажилтантай адилхан. Бодитой мэдээлэл өгөх байх гэтэл бизнес эрхлэгч, хэдэн жолооч суулгачихсан байна. Энэ нүүрсний хэрэгт юун баахан компанийн нэр над дээр наачихсан юм бэ. "Примиум кастимус" компаниас бусдыг нь би мэдэхгүй байна.

Харин хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр хэлэхдээ "Таны сая зээлийн гэрээ гэж байгаа С зөвшөөрлийн асуудалд 100 мянган долларын хахууль өгсөн асуудал дээр хахуул авсан гэх Авто тээврийн үндэсний төвийн Доржпаламын хэрэг шүүхэд шилжсэн байгаа. Өөрөөр хэлбэл шүүх дээр гэм буруугийн асуудал хэлцэгдэж байгаа. Хахууль өгсөн этгээдгүйгээр шүүхэд очсон. Зээлийн гэрээ байсан болбол хахууль авсан гэх этгээд этгээдийн хэрэг шүүхэд оччихдог юм болов уу? Би хуульч хүний хувьд гайхаад байна. Хахуул авсан бол өгсөн тал нь байх ёстой" гэв. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
653494
0 эможи

Зочин
2023-12-20 11:28
Энэ муухай хулгайч,т шуналын дэв, боловсролгүй эмэгтэйг одоо сонгуульд үү оруул. АН-д Жаргалангаас эхлээд ёсзүй зөвтөлөвшсөн, боловсрол мэдлэгтэй эмэгтүй чүүд дүүрэн Маш их худалч. Аймаар. Ичээч
keyboard_arrow_up