Г.ГАНБОЛД:  Ковидын үед нэг машин 27 км газарт 100 саяар нүүрс тээвэрлэдэг байсан байна Г.ГАНБОЛД: Ковидын үед нэг машин 27 км газарт 100 саяар нүүрс тээвэрлэдэг байсан байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Г.ГАНБОЛД: Ковидын үед нэг машин 27 км газарт 100 саяар нүүрс тээвэрлэдэг байсан байна

2023 оны 12 сарын 18

Arslan.mn

Өнөөдөр нүүрсний хянан шалгах хорооноос зарласан нүүрсний хоёр дахь сонсгол Төрийн ордонд болж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн, Хянан шалгах түр хорооны гишүүн Г.Ганболд гэрч нараас "Биднийг нүүрсний хэргийг шалгаад явж байхад энэ С зөвшөөрлийн ханш нь өсөөд 5 сая байснаа 10 сая болоод  байхад нь гайхаад байсан. Гэтэл энэ нь компаниудад зөвшөөрсөнтэй холбоотой юм билээ. Компаниуд авсан С зөвшөөрлөө үнэ хаялцуулан зардаг. Энийг цаашид яах вэ. Өнөөдөр энэ дээр АТҮТ-ийн удирдлагууд анхаармаар байна. 

Нүүрсний гол хулгайн бас нэг зүйл нь Ковидын үед Норинко, Чалко хоёрын 100 машин өдөр шөнөгүй явж байсан. Тэр шийдвэрийг хэн гаргасныг асуумаар байна. Нэг машин 27 км газар явахдаа 100 саяар явж байсан. Тэр шийдвэрийг хэн гаргасан бэ? Эндээс нүүрсний хулгай яригдана" гэлээ. 

Асуултанд АТҮТ-ийн хэлтсийн дарга н.Айдос хариулахдаа "Би энэ талаар сайн мэдээлэлгүй байна. Ковидын үед нүүрс тээвэртэй холбоотой асуудлыг Монгол Улсын Шадар сайд, Сангийн сайдын хамтарсан тушаал батлагдаад боотмын захиргаа, зөвлөл байгуулан ажиллаж байсан. С зөвшөөрлийг Боомтын зөвлөлөөс хэнд олгох эсэхийг шийдвэрлэж ирсэн. Боомтын зөвлөлөөс ажлын хэсэг гараад битүүмжилсэн тээврийн багтай хамтран халдвар хамгааллын асуудлыг хянаж, зохион байгуулдаг байсан. Зөвшөөрлийг мөн хариуцдаг байсан. Ковидын үед ингэж л явсан" гэлээ. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
653495
1 эможи

Зочин
2023-12-18 17:42
Бүгд их бага хэмжээгээр хулгай хийсээн бүгд шүү, монголчууд бүгд хулгайч. Чингис хааны үеээсээ эхлээл дээхэм тонуул өөрсдөө хийж бүтээсэн юу ч байхгүй. Энд дуудагдёан нөхөд баримтын эсрэг мэлзээл суух юм. Мэдээж за за би хулгай хийсэн гэхгүй л байхалдаа шүүх хэрхэн шийдхийг харъя
Зочин
2023-12-18 17:36
ковидоор 100 ч биш 300 сая шүү хулгайгаа энд шингээж байсан
keyboard_arrow_up