БАЙНГЫН ХОРОО: Хөдөө аж ахуйн салбарын зээл тусламжийн ашиглалт, үр өгөөжийн талаарх тайланг хэлэлцэнэ БАЙНГЫН ХОРОО: Хөдөө аж ахуйн салбарын зээл тусламжийн ашиглалт, үр өгөөжийн талаарх тайланг хэлэлцэнэ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 30, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

БАЙНГЫН ХОРОО: Хөдөө аж ахуйн салбарын зээл тусламжийн ашиглалт, үр өгөөжийн талаарх тайланг хэлэлцэнэ

2023 оны 12 сарын 19

Arslan.mn

Өнөөдөр УИХ-ын гурван байнгын хороо хуралдана. Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хуулийн төсөл, Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчлэл, "Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах түр хорооны ажиллах хугацааг сунгах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх юм. 

Мөн Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хурлаар Ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын тухай хуулийн шинэчлэл, Мал аж ахуйн өвөлжилтийн өнөөгийн байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх Засгийн газрын мэдээллийг сонссонтой холбогдуулан зохион байгуулж байгаа ажил, түүний явц, байдлын талаар Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайханы мэдээллийг сонсохоор төлөвлөжээ. 

Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх юм. Үүнээс гадна Засгийн газрын өрийн удирдлагын дунд хугацааны стратегийн баримт бичгийн хэрэгжилтийн талаарх тайланг хэлэлцэх, Хөдөө аж ахуйн салбарын зээл тусламжийн хөрөнгийн ашиглалт, үр өгөөжийн талаарх аудитын тайланг хэлэлцэхээр төлөвлөжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
653505
1 эможи

Зочин
2023-12-19 13:01
Ха ха зээл тусламж нэртэй тавилттай жүжиг бус уу. Нөм дагасан дарга цэрэг хэдхэн том нэртэй луйварчид нь авдаг бус уу
keyboard_arrow_up