Г.Дамдинням: Цагаан сараар Дарханд очоод бэлэг бэлгийн дээд “бэлэн мөнгө“ бариад золгохоор сонгогч татсан гээд хууль зөрчсөн болох уу Г.Дамдинням: Цагаан сараар Дарханд очоод бэлэг бэлгийн дээд “бэлэн мөнгө“ бариад золгохоор сонгогч татсан гээд хууль зөрчсөн болох уу
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Г.Дамдинням: Цагаан сараар Дарханд очоод бэлэг бэлгийн дээд “бэлэн мөнгө“ бариад золгохоор сонгогч татсан гээд хууль зөрчсөн болох уу

2024 оны 1 сарын 04

Arslan.mn

УИХ-ын намрын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Сонгуулийн Ерөнхий Хорооны гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлыг хэлэлцэв.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Дамдинням:  Сонгуулийн хууль 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөгдөөд эхэллээ.  Цагаан сар болно, Дарханд байгаа ах дүү нар дээрээ очоод бэлэн мөнгөө бариад золгохоор хууль зөрчсөн болох уу. Ард иргэдэд ойлгомжтойгоор тайлбарлах соён гэгээрүүлэх ажлыг хийх үү?

Машин, хурдан морины сугалаа явуулж байна. Хүмүүс ч сонгуулиас өмнө л амжуулчихлаа даа.

Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран: Сонгуулийн жил эхэлсэн учраас 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс хэвлэл мэдээллийн байгууллага юу хийж болох, юу хийж болохгүй вэ гэдэг талаар арга зүйн зөвлөмж өгч ажиллаж байна. Маргааш бид хэвлэл мэдээллийн байгуулагынхантай уулзаж, хуульд заасан заалтыг хэрэгжүүлэх талаар арга зүйн зөвлөгөө өгнө. Ирэх долоо хоногт УИХ-ын гишүүддээ арга зүйн зөвлөгөө өгнө.

Хуулийг бид тайлбарлахгүй, хэрэгжүүлэхэд арга зүйн зөвлөгөө өгч, хуулийг сурталчлах үүрэг хүлээж байгаа. Хэвлэл мэдээллийн байгууллагууд, сонгуульд нэр дэвшихээр горилогчид гээд ажлаа өгсөн хүмүүс юу хийж болох, юуг хийж болохгүй вэ гэдэг дээр арга зүйн боловсруулалт хийж байна. Хэвлэл мэдээллийн байгууллагуудад зөвлөмж өгч, ажиллана.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
653789
0 эможи

keyboard_arrow_up