Давосын чуулганд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцоно Давосын чуулганд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцоно
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Давосын чуулганд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцоно

2024 оны 1 сарын 04

Arslan.mn

Дэлхийн эдийн засгийн чуулган энэ сарын 15-19 нд Швейцарын Давос хотноо болно. 53 удаагийн чуулганыг “Rebuilding trust” буюу “Итгэлийг эргэн сэргээе” уриан дор зохион байгуулна. Энэхүү чуулган Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцох ажээ.

Швейцарын эдийн засагч Клаус Швабын 1971 онд анх санаачилсан энэхүү чуулган нь бүхий л орны улс төр, бизнес, хүрээлэн буй орчин, техник технологи гээд салбар салбарын төлөөлөгчдийг нэгтгэн дэлхий дахинд тулгарч буй хүндрэл, бэрхшээлүүдийн гарц шийдлийг хайж олох, цаашдын хөгжлийн чиг хандлага, бодлогыг тодорхойлох зорилготой юм.

Өнгөрсөн жилийн ДЭЗЧ-д Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг явсан бол 2017 онд ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, 2018 онд Гадаад харилцааны сайд асан Д.Цогтбаатар, 2019 онд Уул, уурхайн сайд асан Д.Сумъяабазар, 2020 онд ерөнхийлөгч асан Х.Баттулга оролцож байжээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
653796
0 эможи

keyboard_arrow_up