Ц.Даваасүрэн: Монгол бол сая төгрөг төлөөд орж ирдэг гадаад ядуучуудын цуглуулга, хогийн сав биш Ц.Даваасүрэн: Монгол бол сая төгрөг төлөөд орж ирдэг гадаад ядуучуудын цуглуулга, хогийн сав биш
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 24, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Ц.Даваасүрэн: Монгол бол сая төгрөг төлөөд орж ирдэг гадаад ядуучуудын цуглуулга, хогийн сав биш

2024 оны 1 сарын 05

Arslan.mn

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцэж байна. 

Энэ үеэр  УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн "Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 16.1.5-д зааснаар сая төгрөгөөр дүрмийн сантай компани байгуулбал Монгол Улсад байнга амьдран оршин суух эрх авч байгаа юм. Ингэж болохгүй шүү дээ.

Монгол Улс ядуу хүмүүсийн хогийн сав биш. Хөрөнгө оруулалтыг үзүүлж чадахгүй үйлчилгээ, хийж чадахгүй технологи дээрээ авдаг. Түүнээс биш бүх салбарт хөрөнгө оруулалт авч ажлын байраа булаалгадаг байж болохгүй.

Манай хэсэг гишүүн Чили, Перу улсаар явж, хөрөнгө оруулалт татах талаар хүмүүстэй ярилцсан. Гэтэл алт, зэс зэрэг баялагт хөрөнгө оруулалт татна гэж байдаггүй гээд инээгээд байгаа юм.

Эдгээр улсад хөрөнгө оруулалт нь татвартай. Манай улсад хөрөнгө оруулалт бол хангалттай татварын хөнгөлөлттэй ч ганц гай байгаа. Янз бүрийн хүчний байгууллагатайгаа нийлж байгаад гаднынхныг дээрэмддэг. Гаднынхныг луйварддаг, дээрэмддэг явдлаа зогсоо. 

Монгол бол сая төгрөг төлөөд орж ирдэг гадаад ядуучуудын цуглуулга, хогийн сав биш" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
653815
3 эможи

Иргэн
2024-01-06 00:12
Яг зөв шүү!!!
keyboard_arrow_up