А.Адъяасүрэн: Ч.Хүрэлбаатарын хууль батлагдлаа гэхэд хөрөнгө оруулагчид орж ирэх үү А.Адъяасүрэн: Ч.Хүрэлбаатарын хууль батлагдлаа гэхэд хөрөнгө оруулагчид орж ирэх үү
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

А.Адъяасүрэн: Ч.Хүрэлбаатарын хууль батлагдлаа гэхэд хөрөнгө оруулагчид орж ирэх үү

2024 оны 1 сарын 11

Arslan.mn

УИХ-ын намрын нэгдсэн чуулганы ээлжит хуралдаанаар Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Энэ үеэр тус хуулийг хэлэлцэх эсэх асуудлаар АН-ын бүлэг гурав хоногийн завсарлага авсан юм.

Мөн тус хуулийн төслийг хэлэлцэх эсэх талаар УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн үг хэллээ. 

Тэрбээр "Гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжихгүй байна гэж үгийг минь битгий гуйвуулаарай. Монгол хүн газар нутагтаа эзэн байх ёстой. Энэ удаагийн хөрөнгө оруулалтын тухай хуулиар хөрөнгө оруулалтыг босгогүй болгож, мөнгөгүй гадаад хүн оруулж газраа өгөх далд санаатай хууль батлах гэж байгаад харамсаж байна. 

Дэлхийн улс орнууд гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуульдаа тодорхой нөхцөл тавьдаг. АНУ-д гадаадын хөрөнгө оруулалтын статус авахын тулд 800 мянган ам.долларын босго тавьдаг. Босгоо намсгахгүй бол хөрөнгө оруулалт хийхгүй гэсэн нэг ч хөрөнгө оруулагч байхгүй. 

Энэ хуульд сүүлийн 10 жилийн хугацаанд 11 удаа өөрчлөлт оруулсан байна. Ч.Хүрэлбаатарын хууль батлагдлаа гэхэд хөрөнгө оруулагчид орж ирэх үү. Монгол хүнд 15 жилээр олгодог газрын эрхийг энэ хуулийн 16.1-д 100 жилээр ашиглуулахаар байгаа. 

Нэгдсэн үндэсний байгууллагын дүрмээр 80 жил тогтвортой суурьшсан иргэдийг уугуул гэж үздэг. 80 жилийн дараа бид газраасаа хөөгдөх эрсдэлд орох юм биш үү. Израилын мөнгө хүүлэгчид 1900-аад оноос Палестины газрыг худалдаж, түрээсэлж авч эхэлсэн. Одоо газар нутгийн 20 хувь дээр уугуул иргэд дайнд нэрвэгдэж амьдарч байна. Үүнийг бид давтаж байна. 

Юундаа эгдүүцээд байгаа юм та нар. Би үгээ хэлэх эрхтэй. Ийм хууль оруулж ирчхээд байхад юундаа эгдүүцээд байгаа юм, ямар ашиг сонирхол байна. Монголын малчид малаа хариулах газаргүй болж байна. Ч.Хүрэлбаатар сайд аа та Хөрөнгө оруулалтын тухай хуулиа татчих" гэв. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
653950
0 эможи

Зочин
2024-01-11 19:18
Гадаадын хөрөнгө оруулж ирсэн нэрээр хэдэн нөхдүүд яаж хулгай хийдгийг Очирбатаас эхлээд С Баяр , Сайханбилэг , Элбэгдорж , Хүрэлбаатар тэргүүтэй хулгайч нар бэлхнээ харуулж байна. Олон жил ИХ-д сууж байгаа эмэгтэй гишүүд нэртэй суудлын бөглөөсүүд Адъяасүрэн шиг эх орноо гэсэн сэтгэлгүй гэдэг нь ил харагдаж байна.
Зочин
2024-01-11 11:49
Энэ муухай шившигийн хулдгайч авгай ёстой ичих нүүргүй боловсролгүй авгай юм даа. Уг нь бол зүгээр л УИХ- аас явах байсан. Ичээч ээ.
keyboard_arrow_up