1,2 сая иргэнд 1072 ширхэг ХУВЬЦАА ЭЗЭМШҮҮЛЭХ асуудлыг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв 1,2 сая иргэнд 1072 ширхэг ХУВЬЦАА ЭЗЭМШҮҮЛЭХ асуудлыг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

1,2 сая иргэнд 1072 ширхэг ХУВЬЦАА ЭЗЭМШҮҮЛЭХ асуудлыг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв

2024 оны 1 сарын 17

Arslan.mn

Өчигдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, ажлын хэсгээс оруулж ирсэн зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалгалаа.

Засгийн газраас өргөн мэдүүлсэн дээрх төслийн хүрээнд 2012 оны дөрөвдүгээр сарын 11-нээс хойш төрсөн болон тухайн хугацаанаас хойш Монгол Улсын харьяатад орсон иргэн бүрд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцаа эзэмшүүлэх асуудлыг тусгасан юм.

Учир нь, өнөөдрийн байдлаар “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн гаргасан нийт хувьцааны 81.5 хувийг “Эрдэнэс Монгол” компани, 18.5 хувийг нь 2012 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдрөөс өмнө төрсөн 2.5 сая иргэн, 0.06 хувийг үндэсний 486 аж ахуйн нэгж тус тус эзэмшдэг байна.

Улмаар энэхүү тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
654072
1 эможи

Oyunerdene
2024-01-17 11:02
tsagaan saraas umnu ugvvl ih l dem bolnodoo hvmvvsd
Зочин
2024-01-17 09:39
Цагаан сараас өмнө өгчөөсэй
keyboard_arrow_up