Хөрөнгө оруулагчаа луйварчнаар дуудаж “попрохоо“ болино уу, Б.Бат-Эрдэнэ сайдаа Хөрөнгө оруулагчаа луйварчнаар дуудаж “попрохоо“ болино уу, Б.Бат-Эрдэнэ сайдаа
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Хөрөнгө оруулагчаа луйварчнаар дуудаж “попрохоо“ болино уу, Б.Бат-Эрдэнэ сайдаа

2024 оны 1 сарын 18

Arslan.mn

Өчигдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх үеэр УИХ-ын гишүүн, Олимпизмын асуудал эрхэлсэн сайд Б.Бат-Эрдэнэ Оюутолгойн ордыг “Айвэнхоу майнз”-ын Роберт Фрийдланд гэдэг луйварчинд өгсөн гэж попров.

Энэ талаар тэрбээр "Оюутолгойн ордод гэрээ хийх тухай асуудал яригдахад 2005, 2006 оноос Сингапурт очиж сууж байгаад Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулсан.

Монголын тал байгалийн баялагтаа үнэ төлбөргүй хувьцаа эзэмших хуулийн төслийг үгүй хийсэн. “Айвэнхоу майнз”-ын Роберт Фрийдланд гэдэг луйварчинд өгсөн. Тэр нь дамжаад Рио Тинтод өгсөн, өнөөдөр ямархуу байдалтай явж байгаа билээ.  Улс орны газар шороотой зүйл дээр туйлын анхаарал болгоомжтой шийдвэр гаргах хэрэгтэй. Монголчууд өөрийнхөө орон гэрээр тоглож болохгүй гэж ярьдаг" гэв.

Угтаа бол Оюутолгой төсөл хэрэгжсэнээр олон залуучуудыг ажлын байртай болгож,  13 жилийн хугацаанд 34 их наяд төгрөгийг татвар хураамж, ажилчдын цалин, үндэсний компаниудтай хийсэн худалдан авалтын хүрээнд зарцуулсан гэдэг тоо мэдээлэл бий.

Гэтэл  УИХ-ын сонгууль ойртсон энэ үед хөрөнгө оруулагчдадаа  луйварчнаар дуудах суух чинь олон нийтээс оноо авах биш, харин ч  "попорч" гэдэг нэр зүүж бага хэрэг биш үү, Б.Бат-Эрдэнэ сайд аа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
654111
0 эможи

Зочин
2024-01-18 14:55
ийм малнууд хууль тогтоох байгууллага бүр сайд байхаар монгол яаж хөгжих вэ
Зочин
2024-01-18 14:01
Бат-Эрдэнэ үнэн л хэлж байна. Иргэд ч хөрөнгө оруулагч гэдгийг дотоодын хулгайчдын гадаад дахь луйварчид гэж мэддэг болсон.
зочин
2024-01-18 09:57
Энэ хүн болон ийм нөхдүүд олон жил их хуралд суулаа улс орон хөгжив үү
keyboard_arrow_up