УИХ-ын ээлжит бус чуулган ирэх сарын 5-нд хуралдаж, цагаан сараас өмнө “НОГДОЛ АШИГ“ тараана УИХ-ын ээлжит бус чуулган ирэх сарын 5-нд хуралдаж, цагаан сараас өмнө “НОГДОЛ АШИГ“ тараана
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

УИХ-ын ээлжит бус чуулган ирэх сарын 5-нд хуралдаж, цагаан сараас өмнө “НОГДОЛ АШИГ“ тараана

2024 оны 1 сарын 30

Arslan.mn

УИХ-ын намрын ээлжит чуулган нэгдүгээр сарын 17-нд хийсэн.  Энэ удаагийн намрын чуулган Үндсэн хуульд заасны дагуу ажлын 75 хоног хуралдаж, 224 хууль, 62 тогтоол баталсан гэдгийг УИХ-ын дарга Г.Занданшатар онцолж байв.

Тэгвэл цагаан сарын өмнөхөн буюу хоёрдугаар сарын 5-нд УИХ-ын чуулганыг ээлжит бусаар хуралдана. 

Эл хуралдаанаар  "Эрдэнэс Тавантолгой" хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг тараах асуудлыг хэлэлцэх юм.

Өмнө нь хувьцааны ногдол ашиг тараах талаар “Эрдэнэс Тавантолгой” компанийн бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбатаас тодруулахад “"Эрдэнэс Тавантолгой" компанийн 2022 оны ногдол ашгийг иргэдэд Цагаан сараас өмнө өгөхийг зорино.  Нэг иргэнд 116000 орчим төгрөг ногдоно. УИХ-аас батлагдсан тогтоолоор Монгол Улсын иргэд компанийн нийт ашгийн 27.5 хувийг эзэмшихээр болж байна" гэж байсан.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
654372
0 эможи

Зочин
2024-01-30 17:12
Энэ хулгайч нар хулгай хийх болохоор юу хэлэхгүй авдаг мөртлөө ард иргэдэд өөрийн өмчөөс жаахан мөнгө өгөх болохоор сүртэй нь аргагүй хурал хийж өгнө гээд ярих юм даа
keyboard_arrow_up