УИХ-ын дарга Г.Занданшатар гадаадын иргэнд 100 жилээр газар эзэмшүүлэх заалтыг хүчингүй болгох хуулийн төсөл боловсруулж ЗГ-т хүргүүллээ
2024 оны 2 сарын 16
Өнгөрөгч нэгдүгээр сарын 22-ны өдөр иргэн Н.Номун-Эрдэнийн "D-Parliament" цахим системд санаачилсан "Гадаадын иргэнд газрыг 100 жилээр ашиглаж, эзэмшүүлэх хуулийн заалтыг цуцлах" өргөдөлд 100 мянган иргэн гарын үсгээ зурсан байдаг. Үүнтэй холбогдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар "Гадаадын иргэнд газрыг 100 жилээр эзэмшүүлэхийг цуцлах хуулийн төслийг боловсруулаад, ЗГ-аас санал авахаар шийдвэрлэлээ. Хаврын чуулганаар энэ хуулийн төслийг хэлэлцэх болно" хэмээн байр сууриа илэрхийлж байсан. Тэгвэл тэрбээр эл заалтыг хүчингүй болгох хуулийн төсөл боловсруулж, санал авахаар ЗГ-т хүргүүлсэн байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
2
654767
2 эможи
Зочин
2024-02-16 21:11
Ингэж гадаадын хөрөнгө оруулалт татдаг юм байх даа.
Зочин
2024-02-16 17:07
Одоо « Дээд боловсролын хууль « гэдгээ еерчиллее!!!
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: