Ж.Бат-Эрдэнэ: Малчдаа дэмжих гэхээр тэднийг “давраалаа“ гэдэг хүмүүс таван боодол өвс бариад хайр зарлаад гүйж байх шиг Ж.Бат-Эрдэнэ: Малчдаа дэмжих гэхээр тэднийг “давраалаа“ гэдэг хүмүүс таван боодол өвс бариад хайр зарлаад гүйж байх шиг
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Ж.Бат-Эрдэнэ: Малчдаа дэмжих гэхээр тэднийг “давраалаа“ гэдэг хүмүүс таван боодол өвс бариад хайр зарлаад гүйж байх шиг

2024 оны 2 сарын 20

Arslan.mn

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ  өөрийн цахим хуудаснаа " Үнэхээр энэ өвөл, хавар хүндхэн болж байна. Гэхдээ Монгол нутагт болдог л өвөл хавар шүү. Гэнэтийн мэт сандралдах юун. Энэ удаад би жаахан хатуухан хандаж байгаа. Мал аж ахуйдаа шинэчлэл хийх, малчдаа дэмжих, хагас суурин маллагаатай болгох гээд "Шинэ хөдөө хөтөлбөр" энэ тэр гээд зөндөө санал санаачлага гарган ажиллаж байгаа. Үүнийг ойлгож дэмжсэн нь хэд вэ.

Малчдаа дэмжих гэхээр хэдэн малчдаа давраалаа. Мал гэдэг малчны хувийн өмч. Зах зээл өөрөө бүхнийг зохицуулна гэдэг хүмүүс өнөөдөр таван боодол өвс бариад малчидадаа хайр зарлаад гүйж байх шиг. Зуд дахиад ч болно. Тэр бүрт бид гүйж очсоор л байх уу. Мал аж ахуйг шинэчлэх гэхээр малын ээмэг ярьдаг сайд, яамтай улс шүү дээ бид чинь. Аль болгон нэг зуднаар хамгаа бардаг МАА-тай байх вээ. МАА-гаа шинэчлэх, малчдаа дэмжих цаг нь болсон. Хэдэн малчдын асуудал яриад байгаа зүйл огтхон ч биш. Үүний цаана хүнсний хангамж, хүнсний аюулгүй байдал, мал аж ахуй гэсэн ЭЗ-н томоохон салбарын асуудал яригдана. Сайн хөгжүүлж шинэчилж чадвал дэлхийн зах зээлд тоглогч ч болох боломжтой. Томоор харж хөгжилтэйгээ хөл нийлүүлж шинэчлэх цаг нь болсон бус уу. Нүүдлийн мал аж ахуй л гэнэ. Нүүдлийн соёл иргэншил л гэнэ. Мал дагаж нүүж амьдрах нь чухал уу. Нүүдлийнх гээд задгай малтайгаа цас шуурганд уруудаад амь насаараа дэнчин тавьж эрсдэж амьдрах нь чухал уу. Эсвэл малаа эргэлтэд оруулж ашиг олж амьдрах нь чухал уу. Малынхаа өвчнөөс салж, мал махаа экспортод гаргаж малчдаа хөл дээр нь босговол хэдэн малчид маань төрөөс харалгүй өөрсдөө хэдэн хашаа саравчаа барьчих байхаа." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
654855
0 эможи

Шүр
2024-02-21 15:58
Тэд монголын төлөө ажилладаг
O
2024-02-21 14:13
Малчид зөвхөн өөрсдийхээ төлөө амьдарч бгаа өөр хэний ч төлөө ажиллаагүй ганц буяны үйлс хийдэггүй нарийхан шуналтай улс.яахаараа тэд нарын зээлийг татварын мөнгөөр хаах ёстой вэ.малчид татвар төлдөггүй дэндүү шуналтай улс малыхаа тоог өсгөөд газар нутгаа юу ч гүй өвс ургамал гүй болгоод модгүй эд л хийсэн байгаль хариуга авч бнаа санаа зоволтгүй
Заас
2024-02-20 23:16
Энэ нам дагасан өлөн авилгач том жижиг хулгаачууд хулгаалсан мөнгөнөөсөө жоохоныг ч гэсэн гаргаач
Зочин
2024-02-20 20:40
Сонгууль
Иргэн
2024-02-20 20:27
Одоо муу сайн юм ярьцгаагаад яахав дээ. Бие биесүүддээ харилцан тустай амьдарцгаая аа!
Иргэн
2024-02-20 15:52
Болорчулуун малаа өвлийн бэлтгэл ажилдаа малаа ээмэгжүүлсэн байхыг чухалчилж малчиддаа анхааруулж байсан
Иргэн
2024-02-20 15:52
Болорчулуун малаа өвлийн бэлтгэл ажилдаа малаа ээмэгжүүлсэн байхыг чухалчилж малчиддаа анхааруулж байсан
Зочин
2024-02-20 13:49
Шинэ хөдөө хөтөлбөр-Их хурлын гишүүдийн хийдэг хуц, ухна, бухын наймаа, солилцоо.
keyboard_arrow_up