Д.Тогтохсүрэн: Малчид л ганц зээлтэй биш бүх Монголчууд зээлтэй учраас тэдний зээлийг тэглэх эсэх дээр нарийн судлах ёстой Д.Тогтохсүрэн: Малчид л ганц зээлтэй биш бүх Монголчууд зээлтэй учраас тэдний зээлийг тэглэх эсэх дээр нарийн судлах ёстой
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 23, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Д.Тогтохсүрэн: Малчид л ганц зээлтэй биш бүх Монголчууд зээлтэй учраас тэдний зээлийг тэглэх эсэх дээр нарийн судлах ёстой

2024 оны 3 сарын 15

Arslan.mn

УИХ-ын хаврын чуулган өнөөдөр нээлтээ хийлээ. Энэ удаагийн парламентын нэлээд олон гишүүд хэрэгт холбогдож, яллагдагчаар татагдсан. Тэгвэл тухайн гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгээс тодрууллаа.

Тэрбээр "УИХ-ын тухай хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлж, хорих ялыг эдлүүлэх хуулийн зохицуулалттай. Энэ дагуу анхан шатны шүүхээс хорих ял сонссон Ё.Баатарбилэг гишүүний Давж заалдах шатны шүүх хурал явагдаж байгаа. Үүний дараа бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал яригдана. 

Мөн Б.Энх-Амгалан гишүүний хувьд мөн анхан шатны шүүхээс ял авсан. Тухайн гишүүн давж заалдах шатны шүүхэд хандвал үүнийх нь дараа бүрэн эрхийн асуудлыг нь хэлэлцэнэ. Харин яллагдагчаар татагдсан гишүүдийн хувьд бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай асуудал байхгүй. " гэв. 

Түүнчлэн малчдын зээлийг тэглэх эсэх асуудлаар "Малчид л ганц зээлтэй биш бүх Монголчууд зээлтэй учраас тэдний зээлийг тэглэх эсэх дээр нарийн судлах ёстой" гэв.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
655421
0 эможи

Зочин
2024-03-17 19:49
Тэглэж болохгүй. Хотод байр, машин аваад хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлөх гэж л зээл авсан байгаа. Тэглэвэл бусад иргэд бас барьцаж зээлээ улсаар төлүүлэх гээд дайрна.
Зочин
2024-03-17 10:33
Баттулга лалараас болоод хүмүүс зээл авчихаад улсаар төлүүлчихнэ гэсэн бодолтой болчихсон. Хэн та нарыг зээл авч өрөнд ор гэсэн юм бэ? Хөнжлийнхөө хирээр хөлөө жийгээд амьдраад болоод л бна!!!!
Эмээ
2024-03-16 20:21
Малчдын зээл тэглэвэл бүх татвар төлөгчид ч зээлээ тэглүүлэх болно, Үндсэн хуулиар ялгаварлан гадуурхах асуудал хориотой. Тогтохсүрэн гишүүн сайа байна.
Зочин
2024-03-16 11:58
Тогтохсүрэн гишүүн сөйн байна ҮНЭХЭЭР МОНГОЛД ЗЭЭЛГҮЙ ХҮН АЛГАА ЦАЛИНГИЙН, БАЙРНЫ, ТЭТГЭВРИЙН, БИЗНЕСИЙН ГЭЭД БҮХИЙ Л ХҮМҮҮС ЗЭНЛТЭЙЭЦЭГ ЭХЭЭ ДАГААД НЯЛХ НЯРАЙ ХҮҮХДҮҮД. Ч ЗЭЭЛИЙН ДҮРМЭЭР ХООЛЛОЖ БАЙГАА ШҮҮ. МАЛЧИД ГЭЖ ТОД ТӨРСӨН ХҮМҮҮС БИШ ШҮҮ ЯРШИГ Л БАЙНА
Зочин
2024-03-15 22:35
Зээлгүй хүн Монголд бараг л байхгүй шүү!!!
keyboard_arrow_up