Ч.Хүрэлбаатар: Фэйсбүүкийн пост, цээжээ дэлдсэн лайвчдын үгээр бүтээн байгуулалтаа зогсоодгоо улстөрчид өөрсдөө болих хэрэгтэй Ч.Хүрэлбаатар: Фэйсбүүкийн пост, цээжээ дэлдсэн лайвчдын үгээр бүтээн байгуулалтаа зогсоодгоо улстөрчид өөрсдөө болих хэрэгтэй
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
10 сарын 31, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Ч.Хүрэлбаатар: Фэйсбүүкийн пост, цээжээ дэлдсэн лайвчдын үгээр бүтээн байгуулалтаа зогсоодгоо улстөрчид өөрсдөө болих хэрэгтэй

2024 оны 3 сарын 21

Arslan.mn

Эдийн засаг хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар "Х.Ганхуяг гишүүний хэлж байгаа олон зүйлтэй санал нэг байна. Багануур дээр 700 МвТ- ын хүчин чадалтай цахилгаан станц барих шийдвэр гарсан байсан. Харамсалтай нь, хятад хүмүүс ороод ирвэл монгол хүмүүс дуусах нь гээд энэ ажлыг зогсоосон. Үр дүнд нь 700 МвТ- ын цахилгаан станц барих ажил зогссон. Бүтээн байгуулах болоход элдэв бусын жагсаал зохион байгуулж, эсэргүүцдэг. Энэ төслийг зогсоосон хүн нь тагнуулын хэргээр үйл ажиллагаа явуулсан хэргээр ял аваад явж байх жишээний.

Пост бичдэг, цээжээ дэлдсэн хүмүүсийн яриагаар улс орны бүтээн байгуулалтын ажлаа зогсоодгоо улстөрчид өөрсдөө болих хэрэгтэй. Шийдвэр нь гарчихаад байхад ажлыг явуулахгүй байгаад харамсч байна.

Түүхий эдийн үнийг өсгөх чиглэлээр Засгийн газар ажиллаж байна. Мах, махан бүтээгдэхүүн, ноос ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүнийг татваргүй, квотгүй ОХУ-руу гаргахаар ажиллаж байна. Батлах процедур дээр явж байна.

Хятадтай ямар нэг гэрээ хэлэлцээр байдаггүй,  урсгалаараа явж ирсэн. Хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний үнийг өсгөхийн тулд худалдааны хэлэлцээртэй байх ёстой. Хаагаад боогоод явахлаар хөгждөг гэдэг бодлыг зогсоох ёстой. Арьс ширний үнэ 70 мянга хүрч байсан, хааж боосноос арьс шир үнэгүйдэж хаягддаг болсон. 2013 онд Женко Х.Баттулга Хүнс хөдөө аж ахуйн сайд, Н.Алтанхуяг Ерөнхий сайд байхдаа арьс ширний экспортыг зогсоосон. Х.Баттулгыг ажлаа өгсний дараа арьс ширний экспортыг нээсэн." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
655547
1 эможи

Зочин
2024-03-21 16:25
ЭНЭ Ч ҮНЭН ШҮҮ ЛАВЧИД ГЭЖ ХОГИЙН АМЬТАД ХАШГИРСАНЫ ТӨЛӨӨ АЖЛАА ЗОГСООДОГОО БОЛИХ НЬ ЗӨВ ШҮҮ
keyboard_arrow_up