Ц.Даваасүрэн: Цэвэрлэх байгууламжийн төслийн удирдагчаар СУВИЛАГЧ мэргэжилтэй хүн тавьсан Ц.Даваасүрэн: Цэвэрлэх байгууламжийн төслийн удирдагчаар СУВИЛАГЧ мэргэжилтэй хүн тавьсан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 24, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Ц.Даваасүрэн: Цэвэрлэх байгууламжийн төслийн удирдагчаар СУВИЛАГЧ мэргэжилтэй хүн тавьсан

2024 оны 3 сарын 21

Arslan.mn

УИХ-ын хаврын ээлжит чуулганы өнөөдрийн хуралдаанаар Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2023 оны хэрэгжилт, гүйцэтгэлийн талаар хэлэлцэж байна. 

Энэ үеэр БХБ-ын сайд Ц.Даваасүрэн "Завхан аймгийн цэвэрлэх байгууламжийн асуудалд хоёр шалтгаан байгаа. Энэ эхнээсээ мордохын хазгай болсон зүйл харагдсан. Тендер шалгаруулалтыг нягталж үзэх хэрэгтэй. 

Тендерийн ажлын даалгаврын хүрээнд багтахгүй болчихлоо гэсэн ажлууд нь байгаа бол төсвийг нэмж өгөх ямар ч эрх зүйн үндэс байхгүй. Нэгэнт энэ ажлыг хийнэ гэж авсан бол гүйцэтгэх л ёстой.

Тэр нь дутуу болчихлоо, нэмэлт хөрөнгө гээд сууж болохгүй. Ажлын хэсэг байгуулсан, шалгаад дүнгээ танилцуулах байх. 

Хууль хяналтын байгууллагууд аймгуудын тендерийн асуудлыг нягтлах хэрэгтэй. Цэвэрлэх байгууламжуудын тендер заваарсан юм болсон. Дархан цэвэрлэх байгууламжийн ерөнхий гүйцэтгэгч нь хаяж яваад, хагас дутуу юм хийсэн. 

Хоёрдугаарт төслийн удирдлагын асуудал байгаа. Төслийн нэгжийн удирдагчаар сувилагч мэргэжилтэй хүнийг тавьсан. Сүүлд санхүүгийн чиглэлээр суралцсан юм шиг. Иймэрхүү технологийн нарийн төслийг мэргэжлийн бус хүн авч явна гэж байхгүй. 

Өмнө нь Азийн хөгжлийн банкны 8-9 аймагт хийгдсэн төсөл бүтэлгүйдсэн, ашиглалтын явцад хүндрэл гарсан" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
655550
0 эможи

keyboard_arrow_up