Гурил, малын тэжээлийн үнийг гаалийн албан татвараас чөлөөлөх асуудлаар МАН-ын бүлэг 4 хоногийн завсарлага авав
2024 оны 3 сарын 22
УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар гурилыг Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл /Засгийн газар 2024.03.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцсэн. Улмаар өнөөдрийн хуралдаанаар саналт хураалт явуулах байв.
Харин өнөөдөр санал хураалт явуулахын өмнөх нь УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "МАН-ын бүлэг гишүүдийнхээ байр суурийг нэгтгэх үүднээс тус хуулийн төсөлд ажлын тав хоногийн завсарлага авахыг хүсэж байна" хэмээн ярив.
Хуралдааныг удирдаж буй УИХ-ын дэд дарга С.Одонтуяа МАН-ын хүсэлтийг хүлээн авч, ажлын дөрөв хоногийн завсарлага өгөв.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
655565
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: