Ц.Сандаг-Очир: Цэцийн гишүүн ажлын байранд архи дарс хэрэглээд явж байна. Ёс зүйн хариуцлага хүлээхгүй юм уу Ц.Сандаг-Очир: Цэцийн гишүүн ажлын байранд архи дарс хэрэглээд явж байна. Ёс зүйн хариуцлага хүлээхгүй юм уу
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Ц.Сандаг-Очир: Цэцийн гишүүн ажлын байранд архи дарс хэрэглээд явж байна. Ёс зүйн хариуцлага хүлээхгүй юм уу

2024 оны 3 сарын 22

Arslan.mn

УИХ-ын хаврын ээлжит чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир "21.1-д Цэцийн дарга, гишүүн хууль зөрчвөл түүнийг эгүүлэн татах үндэслэл болно гэж заасан. Цэцийн гишүүн эрүү, авлигын хэрэгт холбогдоод явах нь ховор. Харин жил дараалан Цэцийн гишүүдийн ёс зүйгүй үйлдлүүд гарч байгаа. 

Эрүүгийн гэхээс илүү ёс зүйн хариуцлага хүлээлгэх асуудал. Энэ бол монгол төрийн институт юм. Үүнийг дагаад төрд итгэх иргэдийн итгэл алдарч байгаа. 

Өнгөрсөн жил Цэцийн гишүүн онгоцонд ямар асуудал боллоо. Саяхан хүртэл ажлын байранд архи дарс хэрэглээд явж байна. Энэ бол төрийн өндөр албан тушаалтнуудын ёс зүйн асуудал. Ямар нэгэн хариуцлага хүлээхгүй юм уу.

Эгүүлэн татагдах асуудал хөндөгдөхгүй юм байна. Гэхдээ өөр ямар нэгэн хариуцлагын асуудал байхгүй юу. Цэцийн гишүүд ёс зүйн асуудал, зөрчил дутагдвал гаргавал яах вэ. Энэ нь эсрэгээрээ авлига, эрүүгийн асуудалд холбогдсоноос илүү иргэдийн бухимдал хүргэж байна" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
655574
0 эможи

Ц.Сандаг-Очир

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up