Т.Цэрэнбадрал: Энэ жилийн хувьд 45 компани 800 орчим тэрбум төгрөгийг ногдол ашиг хэлбэрээр олгоно
·Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2023.12.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/ хийж байна. Эдийн засгийн байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин танилцуулав.
УИХ-ын гишүүд асуулт асууж байна.
СЗХ-ны орон тооны гишүүн Т.Цэрэнбадрал "Энэ жил 45 компани 800 орчим тэрбум төгрөгийг ногдол ашиг хэлбэрээр хувьцаа эзэмшигчдэдээ олгохоор шийдвэрлэсэн.
Энэ нь өнгөрсөн гурван жилийн хугацаатай харьцуулахад 2.5 дахин өссөн үзүүлэлт байгаа. Энэ хэрээр иргэдийн оролцоо, идэвх нэмэгдэж байгаа. Виртуал хөрөнгийн арилжаа эрхлэгч байгууллага буюу биржийг бүртгэх арга хэмжээг 2021 оноос авсан. Одоогоор 12 биржийг бүртгэсэн. Үндсэндээ 46 бүтээгдэхүүн арилжаалагдаж байгаа. Идэвх харьцангуй сул байгаа бөгөөд бүтээгдэхүүний хувьд бирж нь өөрөө хяналт тавьж, бүртгэдэг. " гэв.