Г.Занданшатар: Газрыг гадаадын иргэнд 100 жилээр эзэмшүүлэх заалт МУ-ын ямар ч хуульд байхгүй болсныг мэдэгдэж байна Г.Занданшатар: Газрыг гадаадын иргэнд 100 жилээр эзэмшүүлэх заалт МУ-ын ямар ч хуульд байхгүй болсныг мэдэгдэж байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 22, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Г.Занданшатар: Газрыг гадаадын иргэнд 100 жилээр эзэмшүүлэх заалт МУ-ын ямар ч хуульд байхгүй болсныг мэдэгдэж байна

2024 оны 4 сарын 12

Arslan.mn

Хуралдааны эхэнд Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулж УИХ-ын гишүүдийн олонх нь дэмжлээ. 

Ингэснээр хөрөнгө оруулагчид үзүүлэх татварын бус хөрөнгө оруулалтын дэмжлэгийн нэг хэлбэр болох газрыг 60 хүртэл жилээр гэрээний үндсэн дээр эзэмшүүлэх, ашиглуулах уг хугацааг гэрээний анхны нөхцөлөөр нэг удаа 40 хүртэл жилээр сунгах зохицуулалтыг тусгасан заалт Хөрөнгө оруулалтын тухай хуулиас хасагдлаа.

Энэ талаар УИХ-ын дарга Г.Занданшатар "Монгол Улсын иргэн Номуун-Эрдэнэ газрыг гадаадын иргэнд 100 жилээр эзэмшүүлэх, ашиглуулах тухай 2013 оны хуулийг хүчингүй болгох санаачилгыг цахим өргөдлийн системд байршуулж, долоо хоногийн хугацаанд 100,157 иргэн дэмжиж, гарын үсэг зурсан. 

Үүний дагуу УИХ-аас ажлын хэсэг гарч, хуулийн төсөл боловсруулан эцэслэн батлагдлаа.

Газрыг гадаадын иргэнд 100 жилээр эзэмшүүлэх заалт МУ-ын ямар ч хуульд байхгүй болсныг мэдэгдэж байна" хэмээн ярив. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
656203
3 эможи

bi
2024-04-12 12:39
Монгол Улсын нэрийг МУ гэж товчилж болохгүйг бичигдээгүй хууль болгон одооноос мөрдөе. Тэгэх тусмаа төр улсын ийм хариуцлагатай бичиг баримт дээр
keyboard_arrow_up