Ж.Бат-Эрдэнэ: Энэ жилийн зуд турхан малчдад ТУС хийнэ гэж санаанд орсонгүй Ж.Бат-Эрдэнэ: Энэ жилийн зуд турхан малчдад ТУС хийнэ гэж санаанд орсонгүй
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 22, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Ж.Бат-Эрдэнэ: Энэ жилийн зуд турхан малчдад ТУС хийнэ гэж санаанд орсонгүй

2024 оны 4 сарын 12

Arslan.mn

УИХ-ын чуулганы хуралдаанаар Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. 

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ "Зуд турхан малчдад хүнд тусдаг, 6.3 сая мал хорогдсон. Гэхдээ зуд турхан малчдад тустай байна гэж үнэндээ санаанд орсонгүй. Үндсэндээ зуд турхан малчдад тус хийлээ. 

Мал аж ахуйтай холбоотой асуудалд шинэчлэл хийх ёстой гэж их ярьсан. Жишээлбэл шинэ хөдөө хөтөлбөрийг 2017 оноос хойш хэрэгжүүлээд явж байгаа. 

10 ширхэг өвс бариад малчдад очих биш. Засгийн газар арай ондоо түвшнээс харах, шинэчлэл хийе гэж байгаа юм байна. Малчдад таван га газрыг хоршоолох хэлбэрээр олгох гэж байна. 

Манай аймгийн Сайхан суманд 20 өрх нийлж байгаад хоршоо байгуулсан. Засаг захиргаанаас 100 гаруй га газар өгч, хоршоонд орсон 20 өрх ногоо тариалж амьдралд нь тус дэмтэй байна. 

Хагас эрчимжсэн мал аж ахуйд шилжинэ гэдэг нь бүх малаа хаших асуудал биш. Түүхий эд бэлдэх тогтолцоогоо өөрчлөх ёстой" гэв. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
656212
1 эможи

keyboard_arrow_up