Амиа алдсан алба хаагчийн ар гэрт 80 м.кв орон сууц олгох хуулийн төсөл өргөн барилаа Амиа алдсан алба хаагчийн ар гэрт 80 м.кв орон сууц олгох хуулийн төсөл өргөн барилаа
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Амиа алдсан алба хаагчийн ар гэрт 80 м.кв орон сууц олгох хуулийн төсөл өргөн барилаа

2024 оны 4 сарын 15

Arslan.mn

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар өнөөдөр (2024.04.15) Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар хуулийн төсөл өргөн мэдүүлэх үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин зургадугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ дагуу уг хуулийн төслийг санаачлан боловсруулж, өргөн мэдүүлж буйг танилцуулав.

Төсөлд байлдааны талбар, энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэх, террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагаанд оролцох, байлдааны галт хэрэгслээр буудлага хийх, дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл, аюултай хорт бодистой үүргийнхээ дагуу харьцах, хуульд заасан чиг үүргээ гүйцэтгэж яваад гэмт халдлагад өртөх, гэмт хэргийг таслан зогсоох, онц байдал, гамшиг, онцгой нөхцөлийн байдалд ажиллах, улсын хил, онц чухал объектыг хамгаалахдаа онцгой гавьяа байгуулан амь насаа алдсан цэргийн алба хаагчийн гэр бүлд олгох нийгмийн хамгааллын дэмжлэгийг сайжруулахтай холбогдсон зохицуулалтыг тусгасан байна.

ТУХАЙЛБАЛ:

  • Тухайн цэргийн алба хаагчийн гэр бүлд 80 м.кв-аас доошгүй талбай бүхий орон сууцыг нэг удаа олгох, /Орон сууцны өртөг нь хөдөлмөрийн доод хэмжээг 500 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү буюу өнөөгийн ханшаар 330 сая төгрөг байна/
  • Хамгийн бага насны хүүхдийг нь 18 нас хүртэл хугацаанд тухайн цэргийн алба хаагчийн сарын үндсэн цалинг нь 100 хувь олгодог байхаар тусгажээ.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
656261
0 эможи

keyboard_arrow_up