Х.Нямбаатар: Д.Өнөрболор УИХ-ын гишүүн гэдгээрээ Хотын даргыг дарамталж, ашиг сонирхлын зөрчлөө тулгаж болохгүй
2024 оны 4 сарын 29
НИТХ-ын ээлжит бус XIX хуралдаан хуралдаж байна.
Энэ үеэр "Сөүл" зочид буудлын талбайтай холбоотой асуудлаар Хотын дарга Х.Нямбаатар "Д.Өнөрболор гишүүн өөтөө 50 зогсоолтой байх ёстой юм уу, 2 сая иргэн тайван орчинд хүүхдийн парктаа алхах уу гэдгийг л бүгдээрээ сонгоё. Сонгууль дөхөж байна, эмэгтэй хүн руу хэдэн үг хэлээд яршиг даа л гэж бодож байна. УИХ-ын гишүүн гэдгээрээ Хотын даргыг дарамталж, ашиг сонирхлын зөрчлөө тулгаж болохгүй. Би хэлээ хазаад өнгөрөөе.
Би Д.Өнөрболороос айгаад зогсоол шийдье гэвэл АТГ-д дуудагдана. Парк бол хүн тайван алхаж явах орчин. Гэтэл энэ тэндээс нь машин гарч ирдэг, айдас хүйдэстэй парк дээр явах ёсгүй гэж үзэж байна. Би ингээд больё, ярьвал бас ярина. " гэв.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
2
656678
2 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: