Г.Занданшатар: Өнөөдрийн хуралдаанаар 11 хуулийн төслүүдийг хэлэлцэнэ Г.Занданшатар: Өнөөдрийн хуралдаанаар 11 хуулийн төслүүдийг хэлэлцэнэ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 24, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Г.Занданшатар: Өнөөдрийн хуралдаанаар 11 хуулийн төслүүдийг хэлэлцэнэ

2024 оны 5 сарын 02

Arslan.mn

УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан болж байна. Өнөөдрийн хуралдаанаар Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна .

УИХ-ын дарга Г.Занданшатар "Өнөөдрийн хуралдаанаар

  1. Шинжлэх ухаан технологийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, зарчмын зөрүүтэй 18 санал,
  2. Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд,
  3. Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын 23 дахь илтгэл, 2023 оны эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны тайлангийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний УИХ-ын тогтоолын төсөл,
  4. эмийн үнийн өсөлтийн шалтгаан нөхцөлийг хянан шалгах түр хорооны сонсголын санал, дүгнэлт, тогтоолын төсөл,
  5. Монгол Улсын Их хурлын тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд,
  6. УИХ-ын чуулганы дэгийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд,
  7. УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслүүд,
  8. энхийг дэмжих ажиллагаанд ажиллагаанд оролцохтой холбоотой шинэчилсэн найруулга болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд,
  9. цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслүүд, аравт малчны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, 
  10. мал амьтны эм, нэмэлт тэжээлийн тухай хуулийн төсөл 
  11. ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл зэргийг хэлэлцэнэ. 

Арвангуравдугаарт, гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл, 14, нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн эцсийн хэлэлцүүлэг, 15, тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төсөл. 

Мөн Засгийн газарт чиглэл өгөх тухай УИХ-ын тогтоолын төслийг тус тус хэлэлцэнэ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
656759
1 эможи

Зочин
2024-05-02 20:29
Боловсролыг сэглэсэн, одоо шинжлэх ухааныг завхруулсан хууль гаргах гэж байгаам байнлээ. Болиосой!!!
keyboard_arrow_up