Эхийн алдар I, II одонг 10 мянган ээжид нөхөн олгох тухай хуулийн төслийг УИХ хэлэлцэхээр боллоо
2024 оны 5 сарын 17
УИХ-ын хаврын ээлжит чуулганы өнөөдрийн хуралдаанаар нийт 16 хуулийн төслийг хэлэлцэж байгаа билээ.
Энэ үеэр тавдугаар сарын 13-нд Ерөнхийлөгч санаачилж УИХ-д өргөн барьсан "Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт оруулах тухай" хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэхээр болж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлэв.
Энэ хуулийн төсөл батлагдсанаар II зэргийн одон нөхөж авах 8,463, I зэргийн одон нөхөж авах 1,932 ээж байгаа аж. Эхийн алдар одон нөхөж авах ээжүүд дараа жилээс хүсэлтээ өгөх юм байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
657028
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: