Т.Доржхандын төрсөн ах Т.Лувсандоржтой хамааралтай уул уурхайн компани 11 лиценз эзэмшдэг Т.Доржхандын төрсөн ах Т.Лувсандоржтой хамааралтай уул уурхайн компани 11 лиценз эзэмшдэг
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Т.Доржхандын төрсөн ах Т.Лувсандоржтой хамааралтай уул уурхайн компани 11 лиценз эзэмшдэг

2024 оны 5 сарын 29

Arslan.mn

Ашигт малтмалын нийт олгогдсон тусгай зөвшөөрлийн тоо, мэдээллийг Хянан шалгах түр хорооны Шинжээч танилцууллаа. 

Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшдэг аж ахуйн нэгжүүдийн мэдээллийг нэгтгэж үзсэн. "МАК", "Гацуурт", "Сэкер ресорсус монголиа"  компаниуд ашигт малтмалын ашиглалтын хамгийн олон лиценз эзэмшдэг гэв.

Уг жагсаалтад орсон хамгийн их буюу ашиглалтын 11 лицензтэй "Сэкер ресорсус монголиа" ХХК бол УИХ-ын гишүүн Т.Доржхандын төрсөн ах Т.Лувсандоржтой хамаарал бүхий компани.

Arslan.mnТ.Доржхандын төрсөн ах Т.Лувсандорж нь 

  • “Моннис интернэшнл” ХХК-ийн Ерөнхий захирал Б.Чулуунбаатарын ах Б.Жаргалсайханы эзэмшдэг “Пегасус пауэр корпорейшн” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар 2015 оноос хойш,
  •  “Моннис интернэшнл” ХХК-ийн Ерөнхий захирал Б.Чулуунбаатарын хөрөнгө оруулсан “Гобикоул энд энержи” ХХК-ийн Бизнес хөгжил хариуцсан дэд захирлаар 2011 оноос хойш ажиллаж байгаа аж.

“Гобикоул энд энержи” ХХК нь "Сэкер ресорсус монголиа" -ийн эцсийн өмчлөгчээр бүртгэгдсэн байна.

Arslan.mn

“Гобикоул энд энержи” ХХК нь 7,140 га талбайг хамарсан нүүрсний 12 орд буюу ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг.  Жишээ нь, Баянхонгорын Шинэжинст сумын нутагт байх Хотгорын нүүрсний орд, Говь-алтайн Чандмань сумын Зээгтийн нүүрсний орд зэргийг тус компани эзэмшиж ирсэн. 

Сонирхуулахад, өнгөрсөн онд “Гобикоул энд энержи” ХХК нь “Сэкер ресорсус Монголиа” ХХК болгож нэрээ өөрчлөөд буй.

Товчхондоо, Т.Лувсандорж нь “Моннис”-ийн Б.Чулуунбаатарын компанид дэд захирал, түүний төрсөн ах Б.Жаргалсайханы компанид гүйцэтгэх захирлаар өнгөрсөн 10 гаруй жил ажиллаж иржээ.

Arslan.mn 

Arslan.mn

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
2
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
6
657235
10 эможи

keyboard_arrow_up