УИХ: Төсвийн тодотгол болон ҮХЦ-ийн III дүгнэлтийг хэлэлцэнэ
2024 оны 8 сарын 16
УИХ-ын ээлжит бус чуулган өчигдөр нээлтээ хийсэн билээ. Тэгвэл өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ. Үүнд,
- “Зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл
- “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2024.08.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
- Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2024.08.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
- Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2024.08.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, нэг дэх хэлэлцүүлэг/
- “Дэд хорооны бүрэлдэхүүний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл
- Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн Б.Баярбаатар нарын 6 гишүүн 2024.08.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
- Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 03 дугаар дүгнэлт
- Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар 2024.08.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
658243
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: