ШУУРХАЙ: УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарагийн асуудлаар УИХ-ын Ёс зүй, дэгийн Байнгын хороонд хандлаа ШУУРХАЙ: УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарагийн асуудлаар УИХ-ын Ёс зүй, дэгийн Байнгын хороонд хандлаа
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 15, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ШУУРХАЙ: УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарагийн асуудлаар УИХ-ын Ёс зүй, дэгийн Байнгын хороонд хандлаа

2024 оны 8 сарын 19

Arslan.mn

УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара ИЗНН-аас жагсаалтаар УИХ-ын гишүүн болсон. Тэрбээр нийгмийн сүлжээнд идэвхтэй бөгөөд цахим хуудсаараа дамжуулан бараа сурталчлах бизнесийн үйл ажиллагаа явуулдаг байсан ба УИХ-ын гишүүний тангараг өргөж, бүрэн эрх нь хэрэгжиж эхэлснээс хойш уг үйл ажиллагаагаа явуулсаар буй юм. 

УИХ-ын ээлжит бус чуулган өнгөрсөн даваа гарагаас /2024.08.12/ эхлэн хуралдаж эхэлсэн бөгөөд тэрбээр хүндэтгэх шалтгаангүйгээр наймдугаар сарын 16, 19-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдааныг тасалсан байна. Иймд УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж өнөөдөр /2024.08.19/ УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатарт хандан Монгол Улсын Үндсэн хууль болон УИХ-ын тухай хуулийн тодорхой заалтуудыг зөрчсөн УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара-д хуулийн хэрэгжилтийг хангуулахыг хүсэж, албан бичиг хүргүүлжээ. 

Албан бичигт УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара нь наймдугаар сарын 18-ны өдөр УИХ-ын даргын захирамж гараагүй байхад өөр улсад /БНХАУ/ зорчиж, цахим хаягаараа бараа сурталчилсан. 

УИХ-ын гишүүн гадаадад явах журамд заасан заалтыг зөрчсөн зэрэг түүний хууль зөрчсөн үйлдлүүдийг тусгажээ.

Тухайлбал, УИХ-ын гишүүн нь албаны болон хувийн ажлаар гадаад явах бүрдээ ажлын таваас доошгүй өдрийн өмнө УИХ-ын даргад албан бичгээр хүргүүлж, УИХ-ын даргын захирамж гарган хүсэлтийг шийдвэрлэх заалтыг зөрчсөн үзжээ. 

Мөн УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга долоодугаар сарын 31-ний өдөр гишүүний албан өрөөнд биечлэн уулзаж, УИХ-ын гишүүний хавсран гүйцэтгэх ажил болон гишүүнд хориглох үйл ажиллагааны талаар танилцуулсан байна. Иймд УИХ-ын гишүүний Ёс зүйн дүрэмд заасны дагуу холбогдох арга хэмжээ авахыг уг албан бичгээр дамжуулан сануулжээ.  

 

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
658305
1 эможи

Зочин
2024-08-20 12:10
Тэнэг хүүхнийг эргүүлэн тат!!! Батбаатар чи дүлий юу!!!!
keyboard_arrow_up