Г.Тэмүүлэн: Төсвийн тухай хуулиудын өөрчлөлт оруулбал улсын төсвийн гадаад өр, зээлийн дарамтанд оруулах эрсдэлтэй Г.Тэмүүлэн: Төсвийн тухай хуулиудын өөрчлөлт оруулбал улсын төсвийн гадаад өр, зээлийн дарамтанд оруулах эрсдэлтэй
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
09 сарын 15, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Г.Тэмүүлэн: Төсвийн тухай хуулиудын өөрчлөлт оруулбал улсын төсвийн гадаад өр, зээлийн дарамтанд оруулах эрсдэлтэй

2024 оны 8 сарын 23

Arslan.mn

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн  Төсвийн тогтвортой байдал алдагдаж байгаа талаар өнөөдөр /2024.08.23/ мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг ДЭМЖИХГҮЙ байна.

2024 оны Төсвийн тодотголыг дагалдуулсан Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, Төсвийн тухай хуулиудын өөрчлөлтүүдийг Засгийн газраас УИХ-д өргөн барьсан. Энэ нь төсвийн сахилга бат, хариуцлагын тогтолцоог сулруулах, улсын төсвийн гадаад өр, зээлийн дарамтанд оруулах, улс орны ирээдүйд сөргөөр нөлөөлөх бодит эрсдлүүдийг учруулахаар байна. Иймд гадаад өр зээл, бондын сөрөг үр дагаварыг дутуу үнэлж алдаатай шийдвэр гаргахаас УИХ сэргийлж, тус хуулийн төслүүдийг ЗГ-т буцаах шаардлагатай байна.

Cөрөг үр дагавар нь

  • Монгол Улсын нэгдсэн төсөв, нэгдсэн төсвийн алдагдал гэх ойлголт байхгүй болно.
  • Засгийн газрын өрийн хэмжээ болон эдийн засаг дахь төрийн оролцоо нэмэгдэнэ.
  • Төсвийн хэт тэлэлт бий болж, өрийн дарамт үүсэх бөгөөд улмаар төлбөрийн тэнцлийн хүндрэл бий болж, төгрөгийн ханшийн сулралт, инфляци нэмэгдэх эрсдлүүд үүснэ.

Түүнчлэн урт, дунд хугацаанд дефолт буюу улс дампуурах эрсдэл үүснэ. Энэ бол эрдэмтэн, судлаачдын гаргасан дүгнэлт. " гэв.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
658433
0 эможи

keyboard_arrow_up