ЧУУЛГАН: 126 гишүүнээс 40 гаруй гишүүн тодорхойгүй шалтгаанаар цагтаа ирээгүй байна ЧУУЛГАН: 126 гишүүнээс 40 гаруй гишүүн тодорхойгүй шалтгаанаар цагтаа ирээгүй байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 22, Ням
Өнөөдөр

Arslan.mn

ЧУУЛГАН: 126 гишүүнээс 40 гаруй гишүүн тодорхойгүй шалтгаанаар цагтаа ирээгүй байна

2024 оны 8 сарын 27

Arslan.mn

УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдрийн хуралдаан эхэллээ.

Хуралдааны эхэнд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан ирцийн мэдээллийг танилцуулав.

Тэрбээр "Хуралдаанд оролцох ёстой 117 гишүүнээс албан томилолт болон эмнэлгийн чөлөөтэй 9 гишүүн байна. Одоогоор танхимд 83 гишүүн ирсэн буюу ирц 65.9 хувьтай байна" гэж мэдэгдлээ.

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлж байна. 

Өнөөдрийн хуралдаанаар:

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2024.08.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, үргэлжилнэ/

Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2024.08.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, үргэлжилнэ/

-Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар 2024.08.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, үргэлжилнэ/

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2023 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2024.08.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, нэг дэх хэлэлцүүлэг/

“Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2024.08.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2024.08.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2024.08.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, гурав дахь хэлэлцүүлэг/

-Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар 2024.08.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

-“Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл

-“Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг тус тус хэлэлцэхээр төлөвлөжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
658499
0 эможи

Зочин
2024-08-27 22:19
Иргэд бид нарыг ажлаа тасалбал хална, солино гээд бөөн юм болдог. Дуртайдаа гишүүн болчихоод яагаад хуралдаа суудаггүй юм??? Энэ чинь ажлаа тасалж буйтай агаар нэг хэрэг шүү!!!
Ц.Эрдэнэбат
2024-08-27 16:17
Гишүүдийн тоог нэмэгдүүлэх хэрэгтэй гээд хүчээр түрж барьж байгаад нэмсэн. Одоо тэд нарт хариуцлага тооцох ёстой!
Иргэн
2024-08-27 10:50
Ажилдаа ирээгүй биш ажлаа тасалсан хүнд хариуцлагын ямар тогтолцоо байдаг талаар хурлын даргаас асуугаад нийтлээд өгөөрэй сэтгүүлчээ
keyboard_arrow_up