Х.Нямбаатар: 35 тэрбумаар бродюр солино гэдэг нь ХУДЛАА
2024 оны 8 сарын 27
Өнөөдгрийн чуулганы хуралдааны үеэр Хотын дарга Х.Нямбаатар бродюр сольж буй шалтгааныг тайлбарлав.
Тэрбээр "Хэвлэл мэдээллийн байгууллагаар энэ жил 35 тэрбум төгрөгийг бродюр солихоор төлөвлөсөн гээд байгаа. Ийм мөнгийг нийслэлийн төсөв дээр тавьсан зүйл огт байхгүй.
Энэ жил Нийслэл хотод хэрэгжүүлж буй 60 гаруй замын төсөл хөтөлбөр дээр замын бродюрын төсөвт өөрчлөлт оруулж чулуун бродюр болгосон. Учир нь дотоодын аж ахуйн нэгжүүд замын бродюрыг үйлдвэрлэн нийлүүлж чадахгүй гэдгээ Улаанбаатар хотын захиргаанд илэрхийлсэн.
Стандартад нийцүүлж бордюр солих ажил хийгдэж байгаа. MNS стандартыг шинэчлээд өгвөл заавал бордюр солих ШААРДЛАГАГҮЙ." гэв.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
658505
0 эможи
Зочин
2024-08-28 19:01
Хот унэхээр заваан болж бнаа, хог, замын хеделгеен, тугжрэл, дуу чимээ ( мотоцикл!!!) галзуурмаар!!!
Зочин
2024-08-28 13:04
Бродюр биш эхлээд заавал ус зайлуулах хоолой хийх хэрэгтэй....
Зочин
2024-08-28 10:12
Нямбаатарыг шүүмжилж байхаар чи өөрөө машинаасаа татгалзчихаач дээ. Өөрөө өмдгүй байж өвдөг цоорхойг шоолов гэгчээр өөрөө хийсэн бүтээсэн юмгүй байж ажил хийж байгаа хүмүүсийг янз бүрээр шүүмжилж дайрч давшлаад хэрэггүй. Хамгийн түрүүнд та өөрөө автомашинаасаа татгалзаад үз!!!
Зочин
2024-08-27 21:03
Энэ хүн юу ч гэж худлаа ярьж чадна. Худлаа гэж байгаа бол ҮНэН гэсэн үг
Зочин
2024-08-27 20:14
Хотод явган нь ч айдас, машинтай нь ч айдас, гамшиг болсон замын хеделгеенийг цэгцэлж чадахгуй хотын дарга хэрэггуй!!!
Золжаргал Шинэчүүл
2024-08-27 17:02
Уг нь Хотын дарга маань их юмыг санаачлаад байгаа гэж би боддог
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: