Г.Энхтайван: Капитал банканд НД-ын сангийн 67.3 тэрбум төгрөгийн үлдэгдэл бий Г.Энхтайван: Капитал банканд НД-ын сангийн 67.3 тэрбум төгрөгийн үлдэгдэл бий
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 21, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Г.Энхтайван: Капитал банканд НД-ын сангийн 67.3 тэрбум төгрөгийн үлдэгдэл бий

2024 оны 8 сарын 30

Arslan.mn

Өнөөдрийн УИХ-ын ээлжит бус чуулганаар гишүүдийн асуултад Монголбанкны Дэд ерөнхийлөгч Г.Энхтайван арилжааны банкуудад нийгмийн даатгалын сангийн хөрөнгө байршиж буй талаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Дэлхийн дийлэнх оронд харилцах дансанд хүү төлдөггүй. Манай орны хувьд харилцах дансанд хүү тооцдог. Өрсөлдөөний зарчмаар, арилжааны банкууд харилцагчийг татах зорилгоор харилцах дансанд хүү төлдөг.

Гурван хувийн хүү гэдэг одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль, тогтоомжийн хүрээнд ч тэр, манай улсын эдийн засгийн нөхцөл байдлын хувьд ч харьцангуй өндөр тоо.

Хэрвээ харилцах дансны хүү үүнээс өндөр байвал эргээд зээлийн хүү болон зээлийн олдоцод маш их сөргөөр нөлөөлнө. Төв банкнаас цаашдаа харилцах дансны хүүг илүү бууруулах нь зүйтэй гэсэн бодлогын байр суурьтай байна.

Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийн тухайд хэлэхэд, одоо эрх хүлээн авагч томилогдон ажиллаж байна. “Капитал” банканд анх 104.1 тэрбум төгрөгөөр 2011 оны дөрөвдүгээр сард тус хөрөнгийг байршуулсан. Одоогийн байдлаар 67.3 тэрбум төгрөгийн үлдэгдэл байна.

Тухайн үед зургаан сарын хугацаатай байршуулж эхэлж байсан. Үлдэгдлээ тухай тухайн үед нь сунгаад явсан. Хүүний хувьд тухайн банк болон харилцагчийн хооронд гэрээгээр зохицуулсан үүрэгтэй. Тэр гэрээнийхээ дагуу хүүгээ тухай бүрдээ шинэчлээд явж байсан” хэмээн хэллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
658579
1 эможи

keyboard_arrow_up